УИХ өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа. Ирэх оны төсөв 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдсан юм.
Төсөвт Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нийт 181 төсөл, арга хэмжээг 652.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Эдгээр дөрвөн аймаг хамгийн их хөрөнгө оруулалт авах аймгуудын тоонд орж байна.
Тухайлбал, Увс аймагт 2027 онд 138 тэрбум төгрөгөөр 51 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабалын санаачилсан олон төсөл багтсан байна.
Увс аймагт хэрэгжих төслүүдийн 30 нь нийгмийн дэд бүтцийнх бөгөөд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, спорт заал, талбай, соёлын төв, театр барихаар төлөвлөжээ.
Баруун бүсийн төлөөлөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Заяабал, сайд Ж.Мэндсайхан нар багтдаг. Төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудын иргэдэд хэрэгцээтэй сургууль, эмнэлэг, соёл, спортын барилга байгууламж нэмэгдэх юм.







Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.