АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудаар хэд хоногийн айлчлал хийхээр даваа гарагт Вашингтоноос хөдөллөө. Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай гурван талт уулзалт хийнэ. Гурван удирдагч хамтдаа уулзаж байгаа нь энэ анх удаа гэж Цагаан ордон мэдээлжээ.
Пүрэв гарагт болох уулзалтаар цөмийн зэвсгийн тархалтыг бууруулах асуудлыг голлон хэлэлцэнэ. Ираны асуудлыг мөн хөндөнө гэдгээ Дональд Трамп хэлсэн бол Украйны сэдэв яригдахгүй гэж АНУ-ын албаны хүн мэдэгдсэн байна. Мөн Хятадад байх үедээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж магадгүй гэдгээ Дональд Трамп хэллээ.
Айлчлал Филиппинээс эхэлж, АНУ-ын Ерөнхийлөгч АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцон, Япон, Энэтхэг, Австралийн талтай бүс нутгийн аюулгүй байдлын талаар ярилцана. Лхагва гарагт Филиппиний Ерөнхийлөгч Бонгбонг Маркостой уулзсаны дараа Хятадын Шэньжэнь хотыг зорьж, АПЕК-ийн уулзалтын үеэр гишүүн орнуудын удирдагчидтай уулзах юм.
Си Жиньпинтэй Дональд Трамп энэ онд гурав дахь удаагаа биечлэн уулзах гэж байна. Харин Владимир Путинтай хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Аляскад уулзаж байжээ.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.