Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлэв.
Сүүлийн сар гаруйн хугацаанд нэр хүндийг нь гутаасан үйлдэл гарч байгааг Ерөнхийлөгч онцолсон юм. Сөрөг хүчин түүнийг Засгийн газрын төмөр замын төслөөс санхүүгийн ашиг хүртсэн гэж буруутгасан бөгөөд ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох хэрэгтэй гэсэн Ардчилсан намын байр суурьтай санал нэг байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ.
Мөн тэрбээр өөрийгөө хамгаалж үг хэлэв. 17 настайгаасаа цэрэг, офицер явсан хүний хувьд худал хэлж, хулгай хийдэггүй гэдгээ тэрбээр мэдэгдсэн. Төр, ард түмнээсээ хулгай хийгээгүй, харин Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд зэргийг эх орондоо эргүүлэн авч, Баялгийн сангийн суурийг тавьсан гэдгээ У.Хүрэлсүх дурдав.
УИХ хүсэлтийг нь хүлээн авбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт түр хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 37.2-т зааснаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга энэ үүргийг гүйцэтгэж, сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах ёстой.
Ингэвэл 2027 оны зургаадугаар сард болох ёстой байсан Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сард болохоор байна. Ажлаа яг хэзээ хүлээлгэн өгөх нь одоогоор тодорхойгүй.







Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.