ОХУ-аас Монголоор дамжуулж Хятад руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-2" хийн хоолойн хэлэлцээр үнийн маргаанаас болоод удааширч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хэлэлцээрт Хятад илүү давуу байр суурьтай байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак хоёр улсын компаниуд энэ оны эцэс гэхэд арилжааны гэрээгээ байгуулна гэж найдаж байгаагаа хэлжээ. Энэ төслийн нэрийг саяхан "Байгалын хүч" болгож өөрчилсөн. 2,600 км урт хоолойгоор жилд 50 тэрбум шоо метр хий тээвэрлэхээр төлөвлөж байна.
Маргааны гол нь үнэ. Хятад 1,000 шоо метр хийг ОХУ-ын дотоодын үнээр буюу 50 орчим ам.доллараар авахыг хүсч байгаа бол ОХУ одоо ажиллаж байгаа "Сибирийн хүч-1" хоолойн 250–260 ам.долларын үнийг баримтлахыг хүсч байна.
Хятад өөрөө хий олборлодог, Туркменистан болон шингэрүүлсэн хий зэрэг өөр олон эх үүсвэртэй учраас яарах шаардлагагүй хэмээн шинжээчид үзэж байна. Харин Украйн руу дайрснаасаа хойш Европын зах зээлээ алдсан ОХУ-ын хувьд энэ хоолой алдсан орлогоо нөхөх гол гарц болжээ.
Хоолой Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тул энэ хэлэлцээрийн үр дүн манай улсад ч чухал үр нөлөө үзүүлэх юм.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.