Цаг уур, орчны шинжилгээний газар 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Ялангуяа хойд болон төвийн уулархаг нутгаар хамгийн их хүйтэрнэ. Харин нэг, хоёрдугаар сард нутгийн ихэнх хэсгээр дунджаас дулаавтар байна. Хоёрдугаар сард уулархаг нутгаар нэлээд хүйтэн, говийн бүсээр арай зөөлөн байх юм.
Өвлийн гурван сарын турш төв, зүүн бүсийн зарим нутгаар хур тунадас дунджаас их орох төлөвтэй байна.
Их цас, огцом дулаарал, хүйтрэл, мөстөлт, халтиргаа нь малын бэлчээр, замын хөдөлгөөн, эрчим хүчний хангамжид хүндрэл учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Иймд иргэд цаг агаарын хамгийн сүүлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж байхыг зөвлөжээ.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.