Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang Хятадын тагнуул гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсний дараа компанийн хувьцаа Мягмар гарагт хоёр дахь өдрөө унажээ. Мөн энэ хэргээр хувьцаа эзэмшигчид Nvidia болон Jensen Huang-ийг шүүхэд өгсөн байна.
Мэдээллээр бол Jensen Huang Хятадын Megaspeed компанийн удирдах албан тушаалтан Alice Huang-тай харилцаатай байжээ. Энэ эмэгтэй Хятадын тагнуулын төлөө ажиллаж байсан гэж АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байгаа юм. Харин Хятадын засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэсэн.
Jensen Huang ажилтнууддаа хандаж, гэр бүл болон хамт олноосоо уучлалт гуйсан. Гэхдээ албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн. Nvidia-гийн ТУЗ хараат бус хуульчдын оролцоотойгоор шалгалт эхлүүлсэн бөгөөд АНУ-ын Конгрессын гишүүд ч энэ асуудлыг шалгахаа мэдэгдээд байна.
Nvidia-гийн хувьцаа сүүлийн нэг сард 21 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд ам.доллар орчим болсон. Энэ нь аравдугаар сард хүрч байсан 5.7 их наяд ам.долларын дээд үзүүлэлтээс бага юм.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.