Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгт өнөөдөр "гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдсан" хэргээр ял оноохоор боллоо. Тэрээр энэ хэргээр Үндэсний аюулгүй байдлын хуулиар яллагдсан бөгөөд хуулиар бол бүх насаар хорих ял хүртэл оноож болно.
Эрх баригчид түүнийг Хонконг болон Хятадад хориг арга хэмжээ авахыг бусад улс орноос хүссэн гэж буруутгаж байгаа юм. Жошуа Вонгийг 2025 оны зургадугаар сард энэ хэргээр яллаж, тэрээр есдүгээр сард гэм буруугаа хүлээсэн. Гэм буруугаа хүлээвэл ихэвчлэн ял нь хөнгөрдөг.
Хэрэв шүүгч хэргийг "ноцтой" гэж үзвэл хуулиар 10 жилээс бүх насаар хорих ял оноох ёстой. Харин Жошуа Вонгийн өмгөөлөгч аль хэдийн хоригдсон хугацааг нь харгалзаж, 3-10 жилийн ял оноохыг хүссэн байна.
Жошуа Вонг "засгийн эрхийг унагаахыг завдсан" хэргээр 4 жил 8 сарын ял эдэлж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сард суллагдах ёстой байв. Тэрээр нийтдээ бараг 6 жил шоронд хоригдоод байгаа ба өнгөрсөн сард шоронд 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Хүний эрхийн байгууллагууд энэ шинэ хэргийг түүнийг шоронд үргэлжлүүлэн байлгах гэсэн оролдлого гэж шүүмжилж байна.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.