АНУ-ын Жоржиа мужийн сенатор Жон Оссофф 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалаар тэргүүлж эхэлжээ. Polymarket болон Kalshi зэрэг таамаглалын платформын мэдээллээр түүний магадлал 18-19 хувьтай байна.
Удаах байрт Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом 15 хувь, Конгрессын гишүүн Александриа Окасио-Кортез 15-17 хувьтай байна. Харин Камала Харрис, Жош Шапиро нар тус бүр 5 орчим хувьтай байгаа юм.
39 настай Жон Оссофф уран илтгэх чадвар, залуу насаараа олны анхаарлыг татаж, хэвлэлүүд түүнийг "шинэ Барак Обама" хэмээн нэрлэх болжээ. Тэрбээр 2021 онд 33 настайдаа сенатор болсон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампыг ил шүүмжилдгээрээ алдартай.
Ардчилсан нам 2028 оны сонгуульд нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй бөгөөд одоогоор албан ёсоор нэр дэвшихээ зарласан тод нэр байхгүй байна.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.