Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Binance-д аравдугаар сарын 29-нд кибер халдлага болж, 6.34 тэрбум ам.долларын дижитал хөрөнгө алдагдсан. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) халдлагын ард Хойд Солонгос байгаа гэж мэдэгдсэн.
Хакерууд Binance-ийн инженерүүдийг хуурамч ажлын ярилцлагаар дамжуулан төхөөрөмжид нь нэвтэрчээ. Есдүгээр сард нэг инженерт ажил хайх платформ дээр "төслийн захирал" гэх хүн холбогдож, хоёр шат ярилцлага хийсэн байна. Ярилцлагын дараа ирүүлсэн даалгаврын файлд хортой програм нуугдсан байсан аж.
Үүний өмнө, зургадугаар сард Binance-ийн өөр нэг инженер хиймэл оюун ухааны хуурамч програм татаж суулгасан байжээ. Хакерууд эдгээр инженерийн компьютерийг ашиглан дотоод системд нэвтэрч, аравдугаар сарын 29-нд халдлагаа эхлүүлсэн байна.
Алдагдсан хөрөнгөөс 2.85 тэрбум ам.долларыг царцааж амжжээ. Binance хохирлыг өөрөө даана гэдгээ мэдэгдсэн бөгөөд одоогоор алдагдсан хөрөнгийн 98 хувийг нөхөөд байна. Мөн компани түрийвчний системээ шинээр бүтээж, ажилчдын төхөөрөмжүүдийг сольж, аюулгүй байдлаа чангатгажээ.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.