Зураач, урлаг судлаач, куратор Батаагийн Болортуяагийн анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн “MONGOL BANKHAR” 2026 оны 10 дугаар сарын 10-нд Япон Улсын Токио хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 14-нийг хүртэл SPACE ZERO үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Үзэсгэлэнд уран бүтээлчийн өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй тосон будаг болон шохойн пастелиар бүтээсэн шинэ бүтээлүүд дэлгэгдэж байна.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд Монголын Банхар Судлалын Холбооноос Монгол банхарын дүр төрх, зан чанар, монголчуудын ахуй, соёлтой холбоотой агуулгыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан нээж, үг хэлэв. Нээлтийн үеэр Элчин сайд Б.Баярсайхан Батаагийн Болортуяад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг гардуулан өглөө.
Монгол банхар Япон Улсад анх удаа ирсэн нь үзэсгэлэнгийн онцлох үйл явдлын нэг байв. Японд ирсэн 10 сартай Мянган найз Засаг нь 2026 оны Монгол Улсын үүлдрийн шилдэг гөлөг, Италийн залуу аварга, Дэлхийн залуу аварга бөгөөд Групп 11-ийн шагнал хүртсэн. Түүний эцэг нь Групп 11-ийн дэлхийн хоёр удаагийн аварга юм.
Тус үзэсгэлэнгээр Монгол банхарын өвөрмөц төрх, монгол ахуй, соёлтой холбоотой үнэ цэнийг Японы үзэгчдэд танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн мэдээлэл
Нэр: “MONGOL BANKHAR”
Уран бүтээлч: Батаагийн Болортуяа
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 10–14
Байршил: SPACE ZERO үзэсгэлэнгийн танхим, Токио хот
Үзэх цаг: 10 дугаар сарын 12, 13-нд 10:00–20:00; 14-нд 10:00–18:00
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.