
Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.
2026 оны наймдугаар сарын 10-нд Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулан, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүллээ. Иймд гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гаалийн ерөнхий газраас иргэдэд анхаарууллаа.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.