
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд эхэллээ.
Эцэг, эх болон асран хамгаалагчид хүүхдээ E-Mongolia системээр бүртгүүлнэ. Бүртгэл наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдана.
Бүртгэл хийхээсээ өмнө эцэг, эхчүүд өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа хаягийн мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.