
Украйн ням гарагт Оросын нутаг дэвсгэр рүү олон зуун нисгэгчгүй онгоцоор довтолж, наад зах нь зургаан хүн амиа алдсан гэж Оросын эрх баригчид мэдээллээ. Энэ нь 2022 онд дайн эхэлснээс хойших Украйны хамгийн том агаарын довтолгоонуудын нэг болжээ.
Оросын Батлан хамгаалах яам шөнийн турш Украйны 822 дроныг устгасан гэж мэдэгдсэн байна. Москва хотын дарга Сергей Собянин нийслэлийг чиглэсэн 600 орчим дрон илрүүлснээс 200 орчмыг нь Москва мужийн нутаг дэвсгэрт устгасан гэжээ. Эдгээр мэдээллийг бие даан баталгаажуулаагүй байна.
Оросын баруун өмнөд хэсгийн Ростов мужийн гурван хотод болсон довтолгооны улмаас таван хүн амиа алдсан байна. Мөн Москва орчимд нэг хүн нас барж, барилга байгууламж болон агуулахуудад гал гарсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Оросын дронууд Украйны хотуудыг довтолж, орон сууцуудыг сүйтгэн, Киевийн алдартай номын захад гал гаргасан байна. Украйн сүүлийн саруудад Оросын цэргийн үйлдвэр, эрчим хүч болон ложистикийн байгууламжууд руу алсын тусгалтай дрон, пуужингаар хийх довтолгоогоо нэмэгдүүлээд байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.