
Индонезийн Флорес арлын ойролцоо 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, наад зах нь 20 хүн амиа алдлаа. Мөн зургаан хүн гэмтэж, хөрсний нуралтын дараа хоёр хүн сураггүй болсон байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар бямба гарагийн 05:58 цагт болжээ. Газар хөдлөлтийн голомт Зүүн Нуса Тенгара мужийн Энде хотоос хойд зүгт 68 километрийн зайд, 10 километрийн гүнд бүртгэгдсэн байна.
Гамшгийн улмаас олон орон сууц, барилга нурж, Флорес болон ойролцоох арлуудын иргэд гэрээсээ гарчээ. Аврах багийнхан нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Эрх баригчид газар хөдлөлтийн дараа цунамигийн сэрэмжлүүлэг гаргаж, эргийн бүсийн иргэдийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлжээ. Далайн түвшинд аюултай өөрчлөлт ажиглагдаагүй тул сэрэмжлүүлгийг дараа нь цуцалсан байна.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.