
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээж, Солонгосын дайныг албан ёсоор дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
1950-1953 оны Солонгосын дайн энхийн гэрээгээр бус, гал зогсоох хэлэлцээрээр өндөрлөсөн. Тиймээс хоёр Солонгос техникийн хувьд өнөөдөр ч дайны байдалтай хэвээр байна.
И Жэ Мён хоёр улсын хурцадмал байдлыг бууруулж, харилцан итгэлцлийг сэргээхийн тулд Пёньянтай шууд хэлэлцээ хийх шаардлагатайг онцолжээ.
Гэвч Умард Солонгос Сөүлийн эвлэрлийн саналд одоогоор нааштай хариу өгөөгүй байна. Цөмийн хөтөлбөр болон АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт хэлэлцээг сэргээхэд саад болж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.