
Хятадын Шанхай хотын хоёр нисэх онгоцны буудал 1300 гаруй нислэгээ цуцаллаа. Мөн эргэн тойрны бүс нутгаас 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ нь Dolphin хар салхи ойртож байгаатай холбоотой юм.
Ням гарагийн өглөөний байдлаар салхины хурд цагт 162 километрт хүрчээ. Хар салхи ням гарагийн орой Жэжян муж болон түүний хөрш Фүжянь мужийн хойд хэсэгт цохилт өгнө гэж таамаглаж байна.
Ойрын хэдэн хоногт зарим бүс нутагт 200-400 миллиметрийн хур тунадас орох урьдчилсан мэдээ гарчээ. Жэжян мужид хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэлтэй байгааг эрх баригчид анхааруулав.
Бямба гарагийн орой Жэжян мужийн Тайжоу хотоос 390 мянган хүнийг, Шанхай хотын эрсдэлтэй хэсгүүдээс 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Жэжян мужид паром, аялалын хөлөг онгоц зэрэг усан замын бүх хөдөлгөөнийг зогсоожээ.
Шанхайн Хунцяо, Пудун нисэх буудлууд ням гарагт төлөвлөсөн нислэгийнхээ 60 орчим хувийг цуцалсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлэл дуулгав. Хар салхи өмнө нь Тайваний хойд хэсэг, нийслэл Тайпэйд их хэмжээний бороо оруулсан юм.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.