
Тайландын нийслэл Бангкокийн баруун хойд захад орших Нонтхабури мужийн Банг Круай дүүргийн сургуульд наймдугаар сарын 7-нд буудлага болж, дор хаяж зургаан хүн нас барж, 20 гаруй хүн гэмтжээ.
Нас барагсдын дунд гурван сурагч, гурван багш байгааг албаны хүмүүс мэдээлэв. Хамгийн бага насны хохирогч 12 настай байсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн есөн нь эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байна.
Буудлага үйлдсэн нь тус сургуулийн есдүгээр ангийн сурагч байсан бөгөөд тэрээр буудлагын дараа өөрийгөө хөнөөжээ. Мөн сургуульд ирэхээсээ өмнө гэртээ өвөө, эмээгээ хөнөөсөн гэж Тайландын цагдаагийн байгууллага мэдээлсэн.
Тайландад буудлагын хэрэг сүүлийн жилүүдэд давтагдах болсон. Энэ оны хоёрдугаар сард тус улсын өмнөд хэсгийн Хат Яй хотын сургуульд 18 настай залуу буудлага үйлдэж, сургуулийн захирал амиа алджээ
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.