
Хойд Солонгосын пуужингийн анги Оросын баруун хэсэгт байрлаж эхэлсэн бөгөөд Украйн руу цохилт өгөх зорилгоор 120 баллистик пуужин, зургаан хөөргөгчөөр зэвсэглэсэн байж болзошгүйг Украйны цэргийн тагнуулын байгууллага мэдэгдлээ.
Украйны Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтан Андрий Черняк 90 орчим Хойд Солонгосын цэргийн албан хаагчаас бүрдсэн уг ангийг Оросын Воронеж мужид, тус улсын 112 дугаар пуужингийн бригадын бүрэлдэхүүнд байрлуулахаар төлөвлөж байгааг хэлжээ.
Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч энэ нь Киевт ноцтой аюул учруулж байгааг онцоллоо. "Баллистик пуужингаас хамгаалах чадвар нь Украйны хамгийн эмзэг тал. Тулгарах пуужингийн тоо нэмэгдэх нь илүү том сорилт болно" гэж тэрээр үзжээ.
Орос улс 2023 оны сүүлээс хойш Хойд Солонгосын үйлдвэрлэлийн олон арван баллистик пуужинг Украйн руу харважээ. Гэвч пуужингийн ангийг өөрийг нь байрлуулах нь Москва, Пхеньян хоёрын цэргийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгааг илтгэж байна.
Хэвлэлийн мэдээлснээр эдгээр мэдэгдлийг хараат бусаар баталгаажуулах боломжгүй байгаа бөгөөд Украйны тал эх сурвалжаа задруулаагүй болно.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.