
Өмнөд Солонгост үргэлжилж буй ширүүн халууны улмаас 19 хүн нас барсныг тус улсын Эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Ерөнхийлөгч Ли Жэ Мён нөхцөл байдлыг "үндэсний гамшиг" хэмээн зарлаад байна.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 3-ны хооронд халуунтай холбоотой өвчлөл 2,221 бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 19 нь нас баржээ. Нас барагсдын 13 нь 80-аас дээш насны ахмад настан байна.
Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Янсан хотод өнгөрсөн ням гарагт агаарын температур 42.5 хэм хүрч, 122 жилийн ажиглалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт тэмдэглэгджээ.
Сөүл хот өнөөдрийг хүртэл халуунтай холбоотой хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарласан хэвээр байна. Тус сэрэмжлүүлгийг халууны индекс 38 хэм, эсвэл агаарын температур 39 хэмээс давахаар байх үед зарладаг байна.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён холбогдох байгууллагуудад ахмад настан, гадаа ажилладаг иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.