
Ирэх наймдугаар сарын 12-нд дэлхийн олон улс бүрэн нар хиртэлтийг ажиглах гэж хүлээж байна. Энэ үзэгдэл Сибирийн зүүн хойд хэсгээс эхэлж, Гренландын мөсөн бүрхүүл, Исландын баруун захаар дамжин, Атлантын далайг гаталж Испанийн хойд эргээс Газар дундын тэнгис хүртэл үргэлжилнэ.
Мэргэжилтнүүд Испанийг хамгийн тохиромжтой газар гэж үзэж байна. Bilbao, Santander, Valladolid, Burgos, Zaragoza, Valencia хотууд болон Мальорка арлын Palma хотод нар бүрэн хиртэхийг харах боломжтой.
Испанид энэ хиртэлт нар жаргахын өмнөхөн тохиох тул нар тэнгэрийн доод хэсэгт байрлана. Үүнийг мэргэжилтнүүд "алтан цагийн хиртэлт" гэж нэрлэж байгаа бөгөөд бүрэнхий болж буй тэнгэрт онцгой сайхан харагдах төлөвтэй. Гэхдээ ажиглагчид баруун зүг тодорхой харагдах газар байрлах шаардлагатай.
Их Британи, Ирланд улс бүрэн хиртэлтийн замын хойд талд байрлах тул нарны 90-96 хувь далдлагдахыг харна. АНУ-ын хувьд Аляска муж хамгийн сайн ажиглалт хийх боломжтой.
Монгол Улсаас энэхүү хиртэлт харагдахгүй. Учир нь энэхүү үзэгдэл шөнийн цагаар таарч байгаа юм
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.