
Холливудын хосууд болох Zendaya, Tom Holland нар 2026 оныг түүхэн амжилттай өнгөрүүлж, нэг хуанлийн жилд хамгийн их ашиг олсон жүжигчид болоход ойртжээ. Тэдний тоглосон "The Odyssey" болон "Spider-Man: Brand New Day" гэсэн хоёр кино дарааллан box office-ийг тэргүүлж байна.
"Spider-Man: Brand New Day" кино АНУ-д нээлтийн долоо хоногтоо 350 сая ам.долларын, дэлхий даяар бараг 1 тэрбум ам.долларын орлого олсон нь түүхэн дэх хоёр дахь том нээлт болжээ. Түүнээс өмнө зөвхөн 2019 оны "Avengers: Endgame" кино энэхүү үзүүлэлтийг тэргүүлж байсан юм.
Christopher Nolan-ы найруулсан "The Odyssey" кино мөн 911 сая ам.долларын орлого олсон. Ингэснээр Zendaya, Tom Holland нар нэг сарын дотор нэгдүгээр байрт орсон хоёр кинотой болов. Сүүлийн 30 жилд ийм амжилтыг зөвхөн Dwayne Johnson болон Nicolas Cage нар давтаж байжээ.
Zendaya-гийн хувьд энэ жил бүр ч амжилттай өнгөрч байна. Тэрээр HBO-гийн "Euphoria" цувралын сүүлийн улирал, мөн "The Drama" кинонд гол дүрд тоглосон юм.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.