
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран руу төлөвлөж байсан цэргийн цохилтыг цуцалж, хоёр улсын хэлэлцээр дахин эхлэхээ мэдэгдсэний дараа газрын тосны үнэ огцом буурч, Европын хөрөнгийн зах зээл өсөв. Наймдугаар сарын арилжааны эхний өдөр Brent маркийн газрын тосны үнэ 6 орчим хувиар буурч баррель нь 82.95 ам.доллар, WTI бараг 7 хувиар буурч 78.93 ам.долларт хүрлээ.
"Хэлэлцээрийн ерөнхий нөхцөл тохирсон тул цохилтыг түр зогсоохыг Иран болон Ойрх Дорнодын бусад орнууд биднээс хүсэв" гэж Трамп мэдэгдсэн юм. Сауди Араб, АНЭУ, Катар, Иран зэрэг орнууд хэлэлцээрт хүрэх боломжтой гэж үзэн уг ажиллагааг цуцлахыг Трампаас хүссэн байна.
Хөрөнгийн зах зээл эерэгээр хариу үзүүлж, Dow Jones индексийн фьючерс 610 орчим нэгжээр буюу 1.2 хувиар өссөн бол S&P 500 0.6 хувь, Nasdaq-100 0.2 хувиар өслөө. Европын биржүүд мөн өсөлттэй нээгдэв.
Түүнчлэн ОПЕК+ бүлэг есдүгээр сард өдөрт 188,000 баррелиэр олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдсэн нь газрын тосны үнийг тогтворжуулахад нэмэр болох төлөвтэй байна.
Сүүлийн саруудад Хормузын хоолойн хаалт, Ойрх Дорнодын хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байсан бөгөөд энэхүү мэдээ дэлхийн зах зээлд түр амьсгаа авах боломж олгож байна.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.