
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2026 оны тэмцээний "D" хэсгийн сүүлчийн тоглолтод Туркийн шигшээ баг гэрийн эзэн АНУ-ыг нэмэлт цагийн сүүлийн хормуудад 3:2 харьцаагаар хожлоо. Шийдвэрлэх гоолыг Каан Айхан оруулав.
Лос-Анжелес хотын "SoFi" цэнгэлдэхэд болсон тоглолтын эхэнд АНУ-ын баг Остон Трастигийн гоолоор түрүүлж байсан боловч Турк багийн Арда Гюлер, Оркун Кокчю нар хариу цохилт хийж 2:1 болгожээ. Хоёрдугаар хагаст АНУ-ын Себастьян Берхалтер оноог тэнцүүлсэн ч нэмэлт цагт Каан Айхан хаалгач Мэтт Тёрнерийн хөлийн завсраар бөмбөг шургуулж, багтаа ялалт бэлэглэв.
Гэвч энэ ялагдал АНУ-ын баг цаашид шалгарахад нөлөөлсөнгүй. Учир нь тэд аль хэдийн 1/16 финалд шалгарсан байсан юм.
АНУ-ын шигшээ баг 1/16 финалын тоглолтоо долдугаар сарын 1-ний өдөр Сан Францискогийн ойролцоох цэнгэлдэхэд Босни Герцеговины багтай хийнэ.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.