Ням, 2026 оны 5-р сарын 31
Цаг агаар6°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо.

Тэрбээр, энэ тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн Дэлхийн таеквондогийн холбоо болон Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбооны хамт олон, зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм.

Одоогоор манай тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медалийг хүртээд байна.

2016 оны Риогийн зуны олимпын наадамд манай тамирчин П.Тэмүүжин анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй.

“Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг юм байна.

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

2026.05.29
“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

2026.05.29
АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

2026.05.29
Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

2026.05.27
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо | Өглөөний шуудан