
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.
Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ дийлдэхгүй, өндөр байна. Өмнө жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй авч болдог байсан, энэ жил олдоц байхгүй, худалдаж авч чадахгүй байгааг иргэд хэллээ. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах авч байгаагаа ярьж байна.
“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.
Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөл С.Октябрьтуяа “Манай дэлгүүрт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны нийлүүлэлт хийгдээгүй. Нийлүүлэгчээс асуухаар хангалттай хариу өгдөггүй” гэлээ.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэлээ.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Тендерт шалгарсан есөн компанийн дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байна гэдэг нь ямар хяналт тавьж байна вэ гэсэн үг. Малчдад хохирол багатай байдлаар шийдвэр гарна гэсэн нь сайн хэлсэн, харин үнэхээр тэр амлалт биелэгдэх эсэхийг цаг хугацаа л харуулна. 🤔
Нэг иргэнд 216 сая төгрөгөөр нөөцийн мах зарсан гэдэг нь хэн тэр иргэн? Нэг хүн яаж тийм хэмжээний мах авах юм, энэ хэргийг заавал олон нийтэд ил тод мэдэгдэх ёстой.
Bi ugdur Khuchit shonkhor zakh deer ochood khagaskhilograms makh avsan. Unen ni niilüülelt baga, uniin daramtaas bolj niitiin khoolnii gazruud uudee khaaj baina gej khunuud yariltsgaj baisan, tüünii shimees ene niitlel l togtool khiij baigaa bh.
Uchral ene udaa uildel khiij uzuullee, zakhand biydee ochij khun amtai uulsaj baigaa ni zov. Kharin iru doluu khonogt shiisvur garnaа gej khelsnees biш odriin dunda shiisvur garval iluu itgeltei baisangui.
Манай хашааны Дорж гуай тэтгэврийн зээл авч мах авч байна гэдгийг сонсоод гунигтай санагдлаа. 2500 тонн мах нөөцөлсөн байхад яагаад худалдаанд гарахгүй байгаа юм бол? Тэр мах хаана нуугдаж байгааг шалгавал бараг тодорхой болно шүү дээ 😔
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.