
Бээжин дэх дээд хэмжээний уулзалтаар АНУ болон Хятадын ерөнхийлөгчид Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй, Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэнийг Цагаан ордон мэдээллээ. Дональд Трамп Си Жиньпинийг 9-р сарын 24-нд АНУ-д айлчлахыг урьжээ.
Ардын Их Хурлын танхимд пүрэв гарагт болсон Дональд Трамп, Си Жиньпин нарын уулзалтаар Иран, Ормузын хоолой, хоёр улсын худалдаа, Ойрх Дорнодын хямрал болон Тайваны асуудал хэлэлцэгджээ.
Цагаан ордны албан тушаалтны хэлснээр "Хоёр тал эрчим хүчний чөлөөт урсгалыг дэмжихийн тулд Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Ерөнхийлөгч Си мөн хоолойг цэрэгжүүлэх, ашиглалтын төлбөр авах аливаа оролдлогыг Хятад улс эсэргүүцэж байгааг тодорхой илэрхийлсэн" бөгөөд уулзалт ерөнхийдөө "сайн" үр дүнтэй болсон гэв.
Мөн "Хятад улс ирээдүйд хоолойгоос АНУ-аас илүү их газрын тос худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр улс Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн" хэмээн тэрбээр нэмж тайлбарлав.
Талууд Хятадын зах зээлийг АНУ-ын бизнесүүдэд нээх, АНУ-ын аж үйлдвэрт Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны арга замуудыг хэлэлцжээ. АНУ-ыг чиглэсэн фентанилын урсгалыг зогсоох хүчин чармайлт нэмэгдүүлэх, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалт өсгөхөд ахиц гаргахыг удирдагчид онцолсон.
Дональд Трамп Си Жиньпинийг "аугаа удирдагч" хэмээн магтаж, "Тантай хамт байх нь нэр төрийн хэрэг. Таны найз байх нь нэр төрийн хэрэг бөгөөд Хятад, АНУ-ын харилцаа өмнөхөөсөө илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ. Тэрбээр бэрхшээл тулгарах бүрд хоёр удирдагч "маш хурдан шийдвэрлэдэг" гэж нэмж хэллээ.
Си Жиньпин хариуд нь "Хятад, АНУ хамтын ажиллагаанаас хожиж, зөрчил мөргөлдөөнөөс хохирно. Бид өрсөлдөгчид биш, түншүүд байх ёстой" гэж хэлжээ. Мөн Тайваны асуудлыг АНУ–Хятадын харилцааны "хамгийн чухал асуудал" хэмээн тодорхойлж, зөв зохицуулахгүй бол бүхэл бүтэн харилцааг "маш их аюул эрсдэлд оруулна" хэмээн анхааруулсаныг Шинхуа агентлаг мэдээлжээ.
Уулзалтын үеэр Дональд Трамп Си Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг 9-р сарын 24-нд АНУ-д айлчлахыг урьсныг зарлав. Зоогийн үеэр Трамп өдрийн яриа хэлэлцээг "эерэг бөгөөд үр бүтээлтэй" болсон гэж дүгнэжээ.
Хоёр ерөнхийлөгч 11-р сард Шэнжэнд болох APEC болон 12-р сард Флоридад болох Их 20-ын чуулганы үеэр дахин уулзах төлөвтэй байна. Дональд Трамп өнөөдөр буюу Баасан гарагт Бээжингээс буцахаас өмнө Си Жиньпинтэй хамт ажил хэргийн үдийн зоог барих юм.
Yostoi sonin uulzalt bolj baina, Beejiingd bolood daraa n' 9-r sand ANU-d, 11-r sand APEC, 12-r sand G20 deer davtaj uuzna geed baina — ene hoyor udirdagch ene jilin olon udag uuzaj baina shuu, hariltsaa uneheer saijirch bain uu gej asuu-maar bna.
Фентанилын асуудал дахин яригдлаа. Гэтэл энэ сэдвийг Трамп Байдентай ч, Обаматай ч ярьж байсан, ямар ч бодит үр дүн гараагүй. 9-р сарын 24-нд АНУ-д Си Жиньпин айлчлах гэж байгаа бол тэгэхэд нь харах л болно.
Тайваны асуудлыг "хамгийн чухал асуудал" гэж Си Жиньпин онцолсон нь анхаарал татаж байна, учир нь энэ бол хэлэлцээрийн ширээнд суух бүрт Хятадын байр суурь өөрчлөгддөггүй цорын ганц зүйл. Нөгөө бүх зүйлд буулт хийж болно, харин энэд үгүй гэдгийг бид мэднэ. 🤔
Khyatad uls Ormuzyn khooloioos ANU-aas iluuikh gazryn tos khudaldaj avakh sonirholtoi baiigaa khemedeg ni bichdeg — ene khusel n' jaahan khol baina shuu, uchir ni Irantai khamgiin ikh khudaldaa khiideg n' Khyatad bish gedgiig toilogtoi khun medne.
Трамп Си Жиньпинийг "аугаа удирдагч" гэж магтаж байгаа нь сонирхолтой байна — ердөө хэдхэн сарын өмнө гааль татварын дайн хийж байсан хоёр улс одоо Иран, Хормузын хоолойн асуудлаар санал нэгдэж байна гэдэг улс төрийн байдал хэр хурдан өөрчлөгддөгийн тод жишээ.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.