Ням, 2026 оны 5-р сарын 31
Цаг агаар6°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

Үхлийн аюултай хантавирусийн халдвар дэгдсэн 150 орчим зорчигчтой аяллын хөлөг Ням гарагт Испанийн Тенериф аралд ирсний дараа улс орнууд өөр өөрийн иргэдийг татаж авах нислэгийг зохион байгуулсан.

Тэгвэл уг хөлгөөс эх орондоо буцаж ирсэн таван хүний нэгээс нь вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тухай Францын ерөнхий сайд Себастьян Лекорну мэдэгджээ.

“Тэдний нэгээс эх орондоо буцах онгоцонд зорчиж байх үед нь шинж тэмдэг илэрсэн. Эдгээр таван зорчигчийг дараагийн арга хэмжээ авах хүртэл нэн даруй хатуу чанд тусгаарлаж байна” гэж тэр сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

MV Hondius круйз аяллын хөлгөөс Тенериф аралд буусан Францын таван иргэнийг тээвэрлэсэн онгоц орон нутгийн цагаар Ням гарагийн 16:30 цагт Парис хотын нисэх буудалд газарджээ.

Тэднийг таван түргэний автомашинд тус тусад нь суулган цагдаагийн хамгаалалт дор Парисын Бишат эмнэлэгт хүргэсэн байна.

Анхны төлөвлөгөөгөөр тэднийг 72 цаг тусгаарлах байсан ч одоо 45 хоног тусгаарлаж, эмчилсний дараа гэрт нь хариулахаар болжээ.

Тенериф аралд ирэх хөлгийн зорчигчдоос халдварын шинж тэмдэг илрээгүй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өмнөх өдөр нь мэдээлж байсан юм.

Ням гарагийн үдээс хойш Францын ерөнхий сайд Лекорну эрүүл мэндийн сайд Стефани Рист, дотоод хэргийн сайд Лорон Нунез, гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррот зэрэг албаны хүмүүстэй хөлгөөс ирсэн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлаар хуралдсан байна.

Нидерландад төвтэй аяллын компанийн MV Hondius хөлгийн зорчигчдоос гурван хүн нас барсны хоёр нь Нидерландын нэг гэр бүлийн хос, нэг нь Германы иргэн эмэгтэй байсан юм.

Хантавирус нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг үхлийн аюултай вирус. Уг вирусийн Андын хувилбарын өмнөх дэгдэлтийн үеэр хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Аргентины өмнөд эргээс Атлантын далайн төв хэсгийн Кабо Верде арал улсын чиглэлд аялсан MV Hondius хөлөг дээр хантавирусийн Андын хувилбар дэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.

Уг вирус халдварласнаас хойш зургаан долоо хоног хүртэл хугацааны дараа шинж тэмдэг илэрдэг юм байна.

Гэхдээ ДЭМБ-ын удирдлага энэ удаагийн дэгдэлтийг 2020 оны коронавирусийн цар тахал шиг өндөр эрсдэлтэй биш гэж үзэж байна.

 

Эх сурвалж: AFP


Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 3

  • Tulgaa55·2026.05.11

    Хантавирус мэрэгч амьтдаас халдварладаг гэж байна, тэгвэл Аргентины өмнөд эргийн орчимд аяллын хөлөг дээр хэрхэн тийм их хүнд дэгдэж чадсан юм бол? Хөлгийн доторх нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл байхгүй байна 🤔

  • bold_mn09·2026.05.11

    DEMB «energiin ersdeltei bish» gej uzej baina gedeg ni namaig sanahad l heden khun nas barchikhaad baigaa shuu dee. Tegeheer tednii «ersdel baga» gej helekh ni yamar utgatai yum be.

  • Narantsetseg_77·2026.05.11

    Тэр хөлгийн зорчигчдоос гурван хүн нас барсан нь аймшигтай. Нидерландын нэг гэр бүлийн хоёул нас барчихсан гэхэд юу гэж бодох вэ. Францын тэр таван хүн 45 хоног тусгаарлагдана гэхээр тэдний гэр бүлийнх нь сэтгэл зовнил ч их байгаа биз.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

2026.05.29
“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

2026.05.29
АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

2026.05.29
Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

2026.05.27