
Ханиад, томуугийн улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа үед Эрүүл мэндийн даатгалын сан хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мэдээлэв.
Эмч шаардлагатай гэж үзсэн хүүхдийг гэрийнхээ ойролцоох өрхийн эрүүл мэндийн төв, эсвэл сум, багийн эмнэлэгт өдрийн эмчилгээнд хамруулах боломжтой. Нэг хүүхдэд 100 мянган төгрөгийн эмийн багц оногдож, зардлыг ЭМД-ийн сан бүрэн даахаар болжээ.
Багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмийн эмчилгээ, физик эмчилгээ, амьсгалын замын эмчилгээ (инхаляц) багтана.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас томуугийн улирал дуустал бодит эмчилгээний хэрэгцээг харгалзан санхүүжилтийг цаашид тохируулж ажиллахаа мэдэгдлээ.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.