
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Доналд Трамп Жуниор энэ оны наймдугаар сарын сүүлээр Монголд дахин ирж ан хийжээ. Тэрээр 2019 онд ч нэгэнтээ Монголд ирж ховор Алтайн аргаль хонь агнасан удаатай.
Энэ удаа тэрээр Кремльтэй холбоотой орос бизнесмэн Умар Кремлевтэй хамт хоёр хоног ан хийжээ. Энэ тухай Financial Times сонин мэдээлжээ. Кремлев Казахстанаас онгоцоор Улаанбаатар ирж, улмаар баруун Монгол дахь ан агнуурын кемп рүү явсан байна.
Трамп Жуниор энэ удаа ч мөн л Алтайн аргаль хонь агнаж, Монголын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан байна. Түүний төлөөлөгч "Кремлевтэй зөвхөн ан хийдэг хувийн нөхөрлөлтэй, бизнесийн ямар ч холбоогүй" гэж мэдэгдэв.
Гэвч Трампын гэр бүлийнхэн өмнө нь Кремлевийг мэддэггүй гэж мэдэгдсэн байв. Иймээс АНУ-ын Конгрессын Демократ намынхан энэ хэргийг шалгахаа амлажээ.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.