
2026-2027 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулна. Бүртгэлийг 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан явуулна.
Бүртгүүлэхийн өмнө эцэг эх, асран хамгаалагчид өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж баталгаажуулсан байх шаардлагатай.
Хэрэв оршин суугаа хаягаа шилжүүлэх бол уг шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой.
Мөн 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.