
Ирэх хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын болон амралтын хуваарь тодорхой боллоо. Улирал бүрийн хооронд сурагчид амралтаа авна.
Нэгдүгээр улирал: есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэл.
Хоёрдугаар улирал: арваннэгдүгээр сарын 9-нөөс арванхоёрдугаар сарын 25 хүртэл.
Гуравдугаар улирал: бага, дунд ангийнхан нэгдүгээр сарын 18-наас, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 11-нээс эхэлж, бүгд гуравдугаар сарын 19 хүртэл хичээллэнэ.
Дөрөвдүгээр улирал: бага ангийнхан гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 28 хүртэл, дунд болон ахлах ангийнхан гуравдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4 хүртэл хичээллээд амралтаа авна.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.