
Дэлхийн банк олон жилийн тогтвортой эдийн засгийн өсөлтийг үндэслэн Вьетнам, Филиппин хоёрыг "дунджаас дээш орлоготой" (upper-middle-income) орны ангилалд шинээр оруулжээ. Шинэ ангилал 2026 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.
2025 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого нь Вьетнамд 4,970 ам.доллар, Филиппинд 4,850 ам.долларт хүрсэн байна. Дэлхийн банкны ангиллаар нэг хүнд ногдох орлого нь 4,636–14,375 ам.долларын хооронд байвал "дунджаас дээш орлоготой" орон гэж тооцогддог.
Вьетнам 2009 оноос, Филиппин 1980-аад оны сүүлээс хойш "дундаас доош орлоготой" ангилалд байсаар ирсэн юм. Вьетнам экспортод тулгуурласан үйлдвэрлэлээрээ өсөж, түүний экспорт 2024, 2025 онд тус бүр 15 гаруй хувиар нэмэгдсэн бол Филиппин эдийн засгийн олон салбарын өсөлтөөр энэ түвшинд хүрчээ.
Мөн энэ удаа Иордан, Микронез, Шри Ланка гурав "дунджаас дээш орлоготой" ангилалд дэвшсэн бол Того улс "бага орлоготой"-гоос "дундаас доош орлоготой" болж ахисан байна.
Шинжээчид эдгээр орон одоо "илүү шаардлага өндөртэй хөгжлийн шат"-нд орж байгааг анхааруулж байгаа бөгөөд "дундаж орлогын урхи"-наас гарах нь тэдний өмнөх томоохон сорилт болно.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.