
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2026 оны тавдугаар сарын байдлаар төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн хамрагдалт, авсан тусламж үйлчилгээний статистикийг танилцууллаа.
0–18 насны 1,364,156 хүүхдийн даатгалын шимтгэл болох 21.6 тэрбум төгрөгийг төрөөс санд шилжүүлж, хүүхдүүдийн авсан 277,707 тохиолдлын тусламж үйлчилгээний зардалд 22.2 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.
Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй 569,201 иргэний шимтгэлд 8.8 тэрбум төгрөгийг төрөөс төлж, тус бүлгийн авсан 292,053 тохиолдлын үйлчилгээний зардалд 46.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 321,581 иргэний шимтгэлд 4.4 тэрбум төгрөгийг төр хариуцаж, тэдний авсан 69,641 тохиолдлын үйлчилгээний зардалд 7.2 тэрбум төгрөгийг олгожээ. Мөн хүүхдээ асарч буй 81,000 эх, эцгийн шимтгэлд 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, тэдний авсан 36,661 тохиолдлын үйлчилгээнд 7.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.