
Америкийн дуучин, хөгжмийн зохиолч D4vd-ийн 14 настай Селесте Ривас-Эрнандесыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Лос-Анжелест эхэллээ.
21 настай D4vd санаатай алалт үйлдсэн, 14 хүрээгүй хүнтэй садар самуун үйлдэл хийсэн, цогцос гэмтээсэн хэргээр яллагдаж байгаа бөгөөд өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдүүлж, өмгөөлөгчид нь бүх буруутгалыг үгүйсгэсэн байна. Гурав орчим хоног үргэлжлэх энэ сонсголоор прокурорууд нотлох баримт, гэрчүүдийг танилцуулах юм.
Прокуроруудын үзэж буйгаар D4vd болон Эрнандес хайр сэтгэлийн харилцаатай байсан бөгөөд охин түүний хууль бус үйлдлийг илчилнэ гэж сүрдүүлсний дараа 2025 оны дөрөвдүгээр сард “хөгжмийн карьерыг нь сүйтгэхээс өмнө” хутгалж хөнөөсөн гэж буруутгаж байна. Мөн дуучин аллагаа нуухын тулд аль хэдийн нас барсан охин руу хаана байгааг нь асуусан мессеж, дуудлага илгээж байсан гэжээ.
Селесте Ривас-Эрнандесын цогцос 2025 оны есдүгээр сарын 8-нд Голливудын ачигдсан машины талбайд D4vd-ийн нэр дээр бүртгэлтэй Tesla машины урд авдраас илэрсэн юм. Прокуроруудын мэдээлснээр дуучин хэд хэдэн долоо хоног, магадгүй саруудын турш цогцсыг машиндаа задрах байдлаар орхиж, үнэрийг нь анзаарсан хүмүүст худал хэлж байсан байна.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол D4vd насан туршийн хорих ял, эсвэл цаазаар авах ялтай тулгарах магадлалтай байгаа аж.
Эх сурвалж: CBS News
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.