
Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” кино Лондон дахь Их Британийн хамгийн том дэлгэц болох BFI IMAX кинотеатрын нээлтийн амралтын өдрүүдийн орлогын дээд амжилтыг шинэчиллээ.
Долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд тус кинотеатр ганц дэлгэцээс 219,867 фунт буюу 296 мянга орчим ам.долларын орлого олсон нь дэлхийн аль ч IMAX кинотеатрын нээлтийн амралтын өдрүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөх дээд амжилтыг 2017 онд “Star Wars: The Last Jedi” кино 216,454 фунтын орлогоор тогтоосон байсан бол Ноланы өмнөх бүтээл “Oppenheimer” (2023) 207,677 фунтээр гуравт бичигдэж байна.
BFI IMAX өнөөдрийг хүртэл “The Odyssey” киноны 82,000 гаруй тасалбар зарж, 2.9 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд бүх суудлын дүүргэлт 94 хувьтай байна. Мөн IMAX 70мм форматын 173 үзвэр дараалан бүрэн зарагдаж, Сингапур, Лос-Анжелес, Торонто зэрэг хотоос үзэгчид тусгайлан ирж үзжээ.
Бүхэлдээ IMAX камераар зураг авалт хийсэн гурван цагийн энэхүү туульс кино дэлхий даяар нээлтийн амралтын өдрүүдэд 257 сая ам.долларын орлого олсон нь Ноланы карьерын хамгийн өндөр нээлт болсон юм.
Эх сурвалж: The Hollywood Reporter
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.