Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 2024 оны 12 дугаар сард онц байдал зарлах үндэслэл бүрдүүлэх зорилгоор Хойд Солонгосын нийслэл Пхеньян хот руу цэргийн дрон нисгэх ажиллагааг удирдан зохион байгуулсан хэргээр шийтгүүлж буй юм. Энэ тухай "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Сөүлийн Төв дүүргийн шүүх түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, дайсан этгээдэд давуу байдал олгосон гэх хэрэгт гэм буруутайд тооцож, 2024 оны 10 дугаар сард болсон дроны халдлагыг анхнаасаа төлөвлөж, хуйвалдаанд оролцсон гэж дүгнэжээ.

Харин Юн Сок Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгчид уг ажиллагааг тэрбээр тушаагаагүй, хожим нь ч зөвшөөрөөгүй гэж тайлбарласан байна. Мөн энэ нь онц байдалтай ямар ч холбоогүй, харин Хойд Солонгосын зүгээс хэдэн сарын турш хог хаягдалтай бөмбөлөг хил давуулан нисгэсний хариу арга хэмжээ байсан гэж үзжээ.

Прокурорын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнд 30 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан юм. Тусгай прокурорын баг Юн Сок Ёлийг "онц байдал зарлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Солонгосын хойгт дайны байдал үүсгэхийг оролдсон" хэмээн буруутгасан билээ. Мөн хэрэгт холбогдсон Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд 25 жилийн хорих ял оноохыг шаардсан байна.

Энэхүү шийдвэр нь огцорсон консерватив удирдагчийн эсрэг гарсан цуврал шүүхийн шийдвэрүүдийн нэг юм. Түүний зарласан онц байдал Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос улсыг сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй улс төрийн гүн хямралд оруулсан билээ.

Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард шүүх түүнийг онц байдалтай холбоотой бослого удирдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноож байжээ. Юн Сок Ёль Үндсэн хуулийн цэцээс огцруулах шийдвэрийг нь баталгаажуулсны дараа албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улмаар болсон ээлжит бус сонгуульд либерал үзэлтэй Ли Жэ Мён ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Одоогоор хорих ангид байгаа Юн Сок Ёль анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдах эрхтэй аж.

Эх сурвалж: Yonhap, Reuters

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11