Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

FIFA 2026: Гаитигийн шигшээ багийн өмсгөлийг дайны дүрслэлтэй хэмээн өөрчлөхийг шаарджээ

FIFA 2026:  Гаитигийн шигшээ багийн өмсгөлийг дайны дүрслэлтэй хэмээн өөрчлөхийг шаарджээ

АНУ, Канад, Мексикт хамтран зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-2026 эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Гаитигийн шигшээ багийн өмсгөл маргаан дагууллаа. ФИФА тус улсын өмсгөл дээр дүрслэгдсэн тусгаар тогтнолын дайны зураглалыг дүрэм зөрчсөн гэж үзэн өөрчлөхийг шаарджээ.

Колумбын спорт хувцас үйлдвэрлэгч Saeta компанийн бүтээсэн өмсгөл дээр 1803 онд болсон Вертьерийн тулалдааны дүрслэл болон Гаитигийн төрийн далбааг шингээсэн байсан аж. Энэхүү тулалдаан нь Францаас тусгаар тогтноход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдалд тооцогддог.

Гаитигийн хөлбөмбөгчид Перу болон Шинэ Зеландын эсрэг нөхөрсөг тоглолтуудад уг өмсгөлийг өмссөн ч ФИФА өмсгөлийн зарим дүрслэлийг улс төрийн эсвэл цэргийн шинжтэй мессеж гэж тайлбарлаж болзошгүй хэмээн үзжээ. ФИФА-гийн дүрмийн дагуу тэмцээний өмсгөл дээр улс төр, шашин, хувь хүний агуулгатай аливаа мессеж, зураглал байхыг хориглодог.

Saeta компани мэдэгдэлдээ "Энэхүү загвар нь Гаитигийн ард түмний бахархал, тэсвэр хатуужлыг хүндэтгэх зорилготой байсан бөгөөд улс төрийн мэдэгдэл хийх зорилго агуулаагүй" гэж онцолсон байна. Гэсэн ч ФИФА-гийн шаардлагыг хүлээн авч өмсгөлийн загварыг өөрчилснөө мэдэгджээ.

Гаити улс энэ жилийн дэлхийн аваргад 52 жилийн дараа анх удаа оролцож байгаа бөгөөд тэд зургадугаар сарын 13-нд Шотландын шигшээ багийн эсрэг Бостон хотод анхны тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тус баг С хэсэгт Бразил, Марокко болон Шотландтай өрсөлдөнө.

Шинэчилсэн өмсгөл ямар загвартай байх талаар одоогоор албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч багийн тоглогчид ФИФА-гийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн хувилбарыг ДАШТ-ий тоглолтуудад өмсөнө гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11
FIFA 2026: Гаитигийн шигшээ багийн өмсгөлийг дайны дүрслэлтэй хэмээн өөрчлөхийг шаарджээ | Өглөөний шуудан