Лхагва, 2026 оны 7-р сарын 22
Цаг агаар24°C
Валютын ханш3,586₮
Биднийг дагах:

Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ

Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15375 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12290, орон нутагт 3085 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар сарын 9-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 18 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5473 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3872, 5-9 насны 1994 хүүхэд, 15-19 насны 1865 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

2026.07.22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ

ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ

2026.07.22
Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ

Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ

2026.07.22
Дуучин D4vd 14 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

Дуучин D4vd 14 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

2026.07.22
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ | Өглөөний шуудан