Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Л.Модрич ДАШТ-д оролцох Хорватийн шигшээд багтжээ

Л.Модрич ДАШТ-д оролцох Хорватийн шигшээд багтжээ

БЕЛГРАД, 2026 оны зургаадугаар сарын 2 /TASS/. Италийн "Милан" клубийн хагас хамгаалагч Лука Модрич хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцох Хорватийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус улсын Хөл бөмбөгийн Холбооны (HNS) хэвлэлийн алба мэдээлжээ.

Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 26 тоглогч багтсан байна. Өдгөө 40 настай Л.Модрич 2025 оны долоодугаар сараас "Милан" клубт тоглож байгаа юм. Тэрбээр 2012 оны зунаас хойш Испанийн "Реал Мадрид" клубийн тоглогч байсан бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт 6 удаа, Клубүүдийн ДАШТ-д 5 удаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, тус улсын Цомын тэмцээнд 2 удаа түрүүлж, Супер цомыг 5 удаа хүртэж байв. 2018 онд "France Football" сэтгүүлээс оны шилдэг тоглогчид олгодог "Алтан бөмбөг" (Ballon d'Or) шагналыг хүртсэн юм. Тэрбээр мөн Английн "Тоттенхэм", Хорватийн "Динамо Загреб" клубт хүчин зүтгэж байсан юм. Л.Модрич Хорватийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 196 тоглолтод оролцож, 28 гоол оруулсан бөгөөд ДАШТ-ий мөнгө (2018), хүрэл (2022) медальтай билээ. 2026 оны ДАШТ нь Л.Модричийн оролцсон тав дахь ДАШТ болно.

Хорватийн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн шатанд Англи, Панам, Ганын багуудтай тоглоно. Тус тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик улсуудад явагдана.

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11