Ням, 2026 оны 5-р сарын 31
Цаг агаар6°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

"7/11" сүлжээний эзэн Тошифүми Сүзүки 93 насандаа нас баржээ

"7/11" сүлжээний эзэн Тошифүми Сүзүки 93 насандаа нас баржээ

Дэлхий даяар 80 мянга гаруй салбартай "Seven-Eleven" 24 цагийн дэлгүүрийг Япон руу нэвтрүүлж, өргөжүүлсэн алдартай бизнесмэн Тошифүми Сүзүки 93 насандаа нас барлаа.

Тэрбээр 1974 онд АНУ-ын Texas мужид үүсгэн байгуулагдсан Seven-Eleven сүлжээг Япон руу авчирч, хэрэглэгчдийн хэрэгцээг хамгийн ойрхон, хурдан хангах 24 цагийн нээлттэй дэлгүүрийн концепцийг бий болгосон юм.

Сүзүки 1932 онд төрсөн бөгөөд 1963 онд "Ito-Yokado" компанид ажилд орж, жижиглэнгийн салбарт ажиллахдаа өдөр бүр шинэ бараа нийлүүлэх, хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан бараа бүтээгдэхүүнийг тодорхойлох зэрэг шинэлэг арга барил нэвтрүүлжээ. Түүний санаачилсан энэ загвар Японы жижиглэнгийн салбарыг бүрэн өөрчилж, дэлхий даяар түгэн дэлгэрсэн.

1991 онд тэрбээр Seven-Eleven-ийн толгой компани болох "Seven & I Holdings"-ийг үүсгэн байгуулж, 2005 он хүртэл тэргүүн албан тушаал хашиж байв. 2016 онд компанийн удирдлагад гарсан маргаантай асуудлын дараа бизнесийн хүрээнээс холдсон ч, түүний нөлөө өнөөг хүртэл үргэлжилж байна.



Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ

2026.05.29
“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” тавдугаар сарын 31-нд болно

2026.05.29
АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

2026.05.29
Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

2026.05.27