Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Б.Ганчулуун: Жеффри Эпштэйний файлаас Монгол Улстай холбоотой 1000 гаруй илэрц илэрсэн, албан бусаар мэдээлэл солилцож байгаа

Б.Ганчулуун: Жеффри Эпштэйний файлаас Монгол Улстай холбоотой 1000 гаруй илэрц илэрсэн, албан бусаар мэдээлэл солилцож байгаа

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. 

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ц.Элбэгдоржийг төлөөлж Л.Пүрэвсүрэн гэх хүн Эпштейн рүү “Нью Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй очно. Тэр нь монгол охин байна” гэж бичихэд хариуд нь “Ямар сайхан мэдээ вэ. Удахгүй уулзацгаая” гэж бичсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өргөж авсан хүүхдүүд одоо хаана байна" гэв. 

Уг асуултад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулуун " Цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага судалж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ тал дээр нэлээд ажиллаж байна. 1000 орчим илэрц илэрчихсэн, судалгаа хийж байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор шалгахгүй байгаа асуудал байхгүй. 

Шалгалт хийгдэж багаа. Гол нь АНУ-тай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа байхгүй. Албан бус шугамаар тодорхой хэмжээний мэдээллээ солилцоод явж байна. Тийм болохоор та бүхэнд танд тусад нь танилцуулъя" гэж хариуллаа. 

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 4

  • bold_44·2026.05.05

    Ganchiluun huranda albany hэlэеr nэlее zovkhon khellee, geh ch '1000 orchim ilerts ilerchihsen' gэhэd eniig tand tusad nь taniluulya gээd dahin niitseld orj irne gэj bodohgui bn. Yag odoo il tod medeelel ugch baikhgui baina.

  • enkhtsetseg_02·2026.05.05

    Albан bus shugamaar medeelee soliltsood yavj baina geed l yavuulchihdag yum baina uu, ijil asudliig yag yaaj shiidjiin bv daa. Tsagdaagiin baiguullaga shalgaj baina geed niiteld unshiad l orхivol bolоhgui shuu.

  • Nara_mn·2026.05.05

    Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед өргөж авсан хүүхдүүдийн талаар асуусан нь зүгээр л чухал асуулт. Тэр хүүхдүүд одоо аюулгүй, сайн байна уу гэдэг хамгийн гол нь биш үү. 😔

  • Bataa_77·2026.05.05

    1000 гаруй илэрц гэдэг бол цөөн тоо биш шүү дээ. Гэтэл АНУ-тай эрх зүйн харилцан туслалцааны гэрээ байхгүй гэж байна, энэ асуудлыг яагаад өмнө нь шийдэж чадаагүй юм бол доо. Л.Пүрэвсүрэн гэх хүн Эпштейн рүү монгол охин авчна гэж бичсэн байна гэхэд л хангалттай хэрэг болж таарахгүй юу.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11