
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд бид НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартад нийцсэн “ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-тай хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн цаашид байгаль орчны хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагаас хэрэгжүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар товч танилцууллаа. Тэрбээр байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил хэрэгжиж байгааг анх удаа сонслоо, энэ нилээд чухал өвчин шүү дээ. НҮБ-тай хамтарч ийм эрүүл мэндийн асуудлыг шийдэж байгаад нь баяртай байна. 😊
Гэр хороолол дахь сэргээгдэх эрчим хүчний төсөл үнэхээр амжилттай болвол нийслэлийн утааны асуудал арай дээрдэх байх. Зүгээр л уулзаж ярьснаас биш үр дүн нь харагдах болтугай. 🤔
Nymbaatar darga NUB-iin toroljoson baiguulaguudtai idekhtei khamtarch ajillaj baina geed toochij baina, kharankhui heregjuulelt ni khezee duusakh ni todnoogui l baina daa. Zasgiin gazar b buren itgej chadakhgui bolood baina.
Yeren ni NUB-tai hamtarch ajillana gej tolgoi tsetserlej baigaas ger horoolold shuud medegsekh uilchilgee, halaalagaa shiydeverleh ni chukhal bish uu. Yaap Van Khierden ch belen baigaa gej helj baina, kharin konkret yuu khiikh tukhai duurengui baina.
HPV вакцины хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Охиноо вакцинд оруулахаар удаан хүлээсэн, одоо болиод явж үзье.
ЧИП төслөөр 1385 айл хамрагдсан гэж байна, харин манай хороонд нэг ч айл хамрагдаагүй. Ийм мэдээлэл гарахаар хаана хэрхэн бүртгүүлэхийг мэдэгдэж болохгүй юм уу?
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.