Мягмар, 2026 оны 4-р сарын 21
Цаг агаар5°C
Валютын ханш3,575₮

ЭРЧИМ ХҮЧНИЙ “ ЭМЧ”

ЭРЧИМ ХҮЧНИЙ “ ЭМЧ”

Орчин цагийн хүний хэрэгцээ маш энгийн. Өглөө босоод цайгаа уугаад, усанд ороод, ажилдаа гарах. Эдгээр үйлдлийг дарааллаар нь хийхэд нэг зүйл биднийг байнга дагалдаж явна, нөгөө талаараа найдвартай туслагч юм. Энэ бол мэдээж эрчим хүч. Энэ салбарын хөгжил цэцэглэлт уналт , доройтол хүн бүрт хүрдгээрээ бусад салбараас онцлогтой гэж ойлгодог. Тиймээс өнөөдөр бид юунд анхаарал хандуулах вэ гэдгийг бодож тунгаах цаг болсон. Сошиалын солиоролд бүртгүүлж явах юм уу, эсвэл энэ улс эх оронд хэрэгтэй, өөрийн тань амьжиргаанд тустай зүйлд санаа тавьж явах уу.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн ягаан хувцсанд нь ач холбогдол өгөх үү, өглөө бүрийн чинь амьдрал тасрахгүй энгийн байдлаар үргэлжлэх асуудалд анхаарал хандуулах нь мэдээж таны сонголт. Гэхдээ энэ тохиолдолд хувь хүний хэрэгцээ гэхээсээ илүү нийтийн эрх ашгийн төлөөх тэмцэлд дуу хоолойгоо өргөж байвал бүх хүнд тустай. Тиймээс энэ удаа УИХ-ын гишүүн Мөнхчулууны Энхцэцэгийг онцолмоор байна.

2024 оны УИХ-иар жагсаалтын хоёрт багтаж гишүүнээр сонгогдсон юм байна. (Танихгүй учраас цаашдаа байна гэдэг үгийг хэрэглэх байх шүү. )

АВСТРАЛИЙН АХЛАХ ИНЖЕНЕРЭЭС ИХ ХУРАЛД

Монголын нөхцөлд жендерийн асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг. Ерөнхийдөө эрэгтэйчүүд нь инженер техниктэй холбоотой мэргэжлийг түлхүү сонгодог бол эмэгтэйчүүд нь эмч, багш гээд олон нийтийн салбарыг сонгож суралцдаг. Энэ утгаараа М. Энхцэцэг гишүүн эрэгтэйчүүд олон сонгодог инженер мэргэжлийг сонгожээ. Түүний намтраас товчилбол, ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг цахилгаан системийн автоматжуулалтын инженерийн бакавлавр, 2005 онд инженерийн магистр хамгаалжээ. Ингээд 2017 онд Австрали RMIT их сургууль, цахилгааны инженерийн магистр, 2022 онд Австрали RMIT их сургуулийн эрчим хүчний докторын зэрэгтэй болсон байна. Ажилласан байдал туршлагыг нь харахаар 2020 - 2024 онд Австралийн Middleton group компанид эрчим хүчний системийн загварчлал, шинжилгээний инженер, ахлах инженерээр ажиллаж байгаад 2024 оноос УИХ- ын гишүүнээр сонгогдсон байна. Өмнө нь Эрдэнэт- Булганы цахилгаан шугам сүлжээний газарт горим тооцооны инженер, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн албанд горим тооцооны ахлах инженерээр ажилласан байна. Тодруулж хэлбэл, эрчим хүчний тооцооллыг шинжлэх ухааны суурьтайгаар судалж, оношилдог “эрчим хүчний эмч “ гэж ойлгосон. Тэрбээр мэргэжлийнхээ дагуу тасралтгүй ажиллаад энэ бүхнээ эх орондоо нутагшуулах үйл хэрэгтээ тууштай яваа инженер бүсгүй юм байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ

Алтан нар шингээгүй цагт амьдрал үргэлжилсээр байна. Тэгвэл энэ байгалийн энэ тогтоцыг амьдралд хэрхэн хэрэглэж хүртээмжтэй болгох вэ. Нэг үг байдаг биз дээ. Инженерийн ухаанд хөгжил бий гэж. Нарны давтамжийн нөлөөллөөр эрчим хүч үйлдвэрлэж, үүний үр дүн нь энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх том төслийн “автор “нь инженер М. Энхцэцэг аж. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “ Coal to Solar” төслийг энэ оноос эхэлж хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төслөөр Баянзүрх дүүргийн 400 айлд нарны панель, батерей, халаагуур суурилуулах ажил ид дундаа явагдаж байна. Хэрвээ гэр хорооллын олон айл өрх хар утаанаас салж чадвал агаарын бохирдлыг бууруулах, иргэн бүр аюулгүй цэвэр, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ. Жил бүр хар утаандаа хахаж , цацаж амьдардаг бидний хувьд амьдралын чанарт өөрчлөлт орно л гэсэн үг. Үүнийг бодит ажил болгохын тулд зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн бэлэн санаа гэхээсээ илүү эрчим хүчний хэрэглэгчдийн мэдээлэл болон дэмжлэг чухал санагдлаа.

Эрчим хүчний салбар ойрхон хэрнээ ойлгоход төвөгтэй санагддаг ч яг тооцоод судлаад харахаар гар утасныхаа залгуурыг байнга залгаатай байдгийг салгаж хэрэглэх нь хэрэглэгчид эхний хэмнэлт юм. Нөгөөтэйгүүр одоо уналтад ороод буй эрчим хүчний салбарт хуулийн зохицуулалт гэхээсээ илүү журмын зохицуулалтыг хийвэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх болов уу. Миний мэдэхийн Дулааны lll цахилгаан станцыг өргөтгөх ажил 2015 оноос эхэлж яригдаж байсан. Одоо ч энэ өргөтгөлийн засвар шинэтгэл шийдэгдээгүй асуудлыг хөөхөөр хөрөнгө оруулалт дээрээ гацсан бололтой. Ганцхан цахилгаан станцынхаа өртөтгөл шинэчлэлийг хийж чадахгүй арван жил болсон гэхээр эрчим хүчний доройтол элгээрээ хэвтсэн юм биш үү. Өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний салбарынхан жагссан мэдээллийг бараг мэдээгүй өнгөрсөн байхад нэг өнгөөр ижилсэж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө уйлаан майлаантай, эмэгтэй гишүүдээ ад үзлээ энэ тэр гэдэг нь зөвхөн та бүхний асуудал болохоос энгийн иргэн Дулмаагийн амьдралд огтхон ч хамаагүй. Харин үүнийхээ оронд эрчим хүчнийхээ асуудалд санаа тавьж, хэнд ямар санаа оноо байхыг нь сонсч хэрэлдэх биш, хэлэлцэх цаг болсон учраас эрчим хүчний салбараар мэргэшсэн инженерийн талаар ийнхүү бичиж үлдээлээ.

Япон улс.

Осака хот.

Сэтгүүлч В. Сарантуяа

2026. 04. 19

672152118_4436940426551431_6921135918178784566_n.jpg671824573_4436940399884767_4533363005699437813_n.jpg
Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 5

  • Tulgaa88·2 өдрийн өмнө

    Garin utas shalguuraа tасралтgui zalguuldag zanchlaas salkhad l ekhny khemnel gej bichseniig unshiad medeed bainaa shuu, bi ch uildver deer ajilladag khun chinii shalguuraa shalguured orkhidoggui bdg. Jijig zuils baigaa ч tootsood harakhaar ih zuils bolgoj bolokh yum baina.

  • sarnai_mn·2 өдрийн өмнө

    Эрчим хүчний доктор, Австралийн ахлах инженер гэдэг намтар үнэхээр хүндтэй байна. Гэхдээ УИХ-д сонгогдсон гишүүн мэргэжлийн чиглэлээр нь чухам юу хийж чаддаг юм бол, хуульчид дүүрэн танхимд инженерийн санаа хэр зэрэг дэмжигддэг вэ гэдэг асуулт надад бий. 😔

  • Darkhaan_Bold·2 өдрийн өмнө

    Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл 2015 оноос яригдаад одоо болтол шийдэгдэхгүй хэвтэж байгааг нийтлэгч өгүүлсэн нь зөв. Нэг инженер гишүүн УИХ-д орлоо гэж бүх асуудал хоёр хоногт шийдэгдэнэ гэж найдах нь хэтрүүлэг болно, хуулийн орчин, хөрөнгө оруулалтын асуудал цогцоор нь шийдэгдэхгүй бол.

  • Zolaa_77·2 өдрийн өмнө

    Coal to Solar төсөл Баянзүрх дүүргийн 400 айлд нарны панель суурилуулж байна гэдгийг уншаад бодол их төрлөө. Гэр хорооллын утааг жил бүр амьсгалаад л байдаг бидний хувьд энэ мэдээ үнэхээр чухал. Хэрэгжилт нь яаж явж байгааг дараа дараагийн нийтлэлд мөшгивөл сайхан байна.

  • enkhbayr09·2 өдрийн өмнө

    Avstrali deer ajillaj baigaad ehiin ornoodoo ireed UlsIkhurald suugaa gej unshihad uneheer gai baina. Gerin khooroollyn utaa, tsakhilgaany darvaa gej arvan jil shakhaj yariад л shid boloogui baidald iim mergejilten khereg boltsgoo.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

2026.04.20
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

2026.04.20
Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

2026.04.20
Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

2026.04.20