Мягмар, 2026 оны 4-р сарын 21
Цаг агаар6°C
Валютын ханш3,575₮

ЗАМБУУЛИНД ЗОРЧИХ ЗАВЬЧДЫН АМЬДРАЛ

ЗАМБУУЛИНД ЗОРЧИХ ЗАВЬЧДЫН АМЬДРАЛ

Вьетнам. Да Нанг хот.

ХVI зууны үед анх жижигхээн боомт байсан энэ хот өнөөдрийн Вьетнам улсын хөгжлийн шинэ цаг үеийг тодорхойлж байна. Тус хот нь Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр байрладаг бөгөөд Вьетнамын дайны үед Америкийн цэргийн гол бааз болон төвлөрч байжээ.

Дайны нөлөөгөөр олон мянган иргэд уг хотод дүрвэн ирж, ядуусын хорооллыг үүсгэж, эдийн засгийн хувьд хамгийн доод хэлбэрт шилжсэн ч тэд цаг үеийн ороо бусгаа үеийг гайхалтай эх оронч оюун санаагаараа ялан дийлсэн түүхтэй юм байна. Тиймээс үүнийгээ бүх цаг үед батлах гэсэн мэт үндэсний туг далбаагаа хаа сайгүй хатгасан харагдана. Үүнтэй зэрэгцээд нэгэн түүхт зураг хамтдаа байрлах юм. Хуучин социалист орон бүрт байдаг байсан алх, хадуур барьсан зураг нь өнгөрсөн түүхээ мартахгүй, өнөө цагтаа өвлүүлэн үлдээнэ. Энэ нь цаад утгаараа хөдөлмөрлө, хөдөлмөрлө, бас дахин хөдөлмөрлө гэх агуулгыг давхар илтгэх мэт. Үүндээ хүрэхийн тулд тэд маш эртлэн босдог аж. Биднийг хүүхэд байх үеийн зуслангийн бүрээний (хэдийнэ танил дотно сонсогдох ) дуугаар өглөөний бүх нийтийн босолт эхлэх аж. Бүрээн дуу тэгсхийгээд бүдгэрэхгүй, үргэлжлүүлээд өглөөний гимнастик эхэлж чанга хөгжим эгшиглэснээр энэ хотын амьдрал эхэлнэ. Тус хотын одоогийн хөгжлийн үеийг тодорхойлох юм бол яг л дөнгөж төрсөн хүүхдийн нялх зулай мэт санагдуулах. Дайн үзэж явсан дайны нөлөөнд чамгүй зовлон туулсан, АНУ-ын хэрэглэсэн химийн бодисууд ( agent orange) вьетнамын байгаль, хүний эрүүл мэнд урт хугацааны хор нөлөө үзүүлсэн гэж тэд одоо ч мартдаггүй юм билээ. Тиймээс үеийн үед эх орныхоо төлөө хэнээс ч айхгүй, хэний ч нөлөөнд орохгүй гэх үндэсний үзэл санаа нь энгийн вьетнамд иргэнд нэгэнт төлөвшин суужээ. АНУ- гаас гадна Франц улстай өнгөрсөн түүхээрээ холбогдоно.

Уг хотод ХYIII зуунаас эхэлж Европын том хөлөг онгоцууд орж ирэх боломжтой болсноор худалдааны том боомтууд бий болжээ. Ингэснээр Францын колони үеийн зуун (ХIХ- ХХ) буюу 1858 онд Франц улс Вьетнам руу довтолж, хамгийн түрүүнд Да Нангийг эзэлж байв. Францууд эзэлснийхээ дараа хотыг “ Tourane” гэж нэрлэж, Францын колонийн захиргаанд оруулж байжээ. Энэ үед Европ хэв маягаар хөгжүүлж үйлдвэр, дэд бүтэц бий болгожээ. Энэхүү хөгжлийн явц нь одоо ч үргэлжилж, үүнийг гэрчлэх Франц Вилла буюу Европын хамгийн сэтгэл татам, түүхийн архитектур нь өнөөдөр хамгийн олон жуулчдыг хөтөлдөг гайхалтай газар төдийгүй улсынхаа эдийн засагтаа багагүй хөрөнгө оруулалт оруулдаг, томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогдож байна.

БУРХАНЫ МЭЛМИЙД СҮСЭГЛЭН ЗАЛБИРНА

Хүн амынх нь ихэнх нь буддын шашинтай аж. Тиймээс шашны үйл хэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг төдийгүй үүнийгээ зөвхөн өөрсдөө шүтэх бус, өрөөл бусдад танилцуулж хамтдаа бурхны мэлмийд багтаж явбал бүх хүн амар тайван амирлангуйд оршино гэж үздэг байна. Энэ нь цаад утгаараа энхтайванч бодлого баримталж, дайны нөлөөллөөс үүдсэн хохирол өнөөг хүртэл бага багаар нөлөөлсөөр байгааг давхар дайх мэт. Тиймээс хотдоо ирсэн жуулчдыг эхлээд дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх хамгийн том бурхан багшийн хөшөөг үзүүлж, хамтдаа залбирдаг нь аялал жуулчлалын бодлогод эерэгээр нөлөөлдөг байна. Аялал жуулчлалын бодлого нь хотынхоо иргэдийн амьдралд маш ойртсон нь Коконат завийн аялал буюу Вьетнамын алдарт голын аялал яах аргагүй тооцогдоно. Энд бүх завьчид нь цугларсан юм болов уу гэмээр. Тэд зүгээр нэг завиар зугаалуулах биш, үндэсний зан заншил, соёлоо давхар сурталчлан таниулахаас гадна төрийн дууллаа дуулах, үндэсний гэх бүхий л урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулж амждаг байна.

Өвөг дээдсийн үлдээсэн өв их хөрөнгө бол байгаль эх дэлхийн хаялага, гол мөрөн, ай савдаа эгшиглэж энэ бүхэнд үргэлжид талархаж явдаг учраас замбуулин дахь завьчдын амьдрал “амьтай” өгөөж дүүрэн байдаг ажээ.

ГАРААСАА ХӨТӨЛСӨН ХОТ

Хөгжлийнхөө ид үедээ байгаа энэ хотод хүний хийж болох бүх зүйл нээлттэй байна. Ялангуяа сүүлийн үед жуулчдын цуваа энэ хотоос тасраагүй байна. Аль ч улс орны иргэдийг хүлээж авахад бэлэн байдгаас гадна тэдэнд сурч, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг Вьетнамын Засгийн газрын зүгээс бодлогын төвшинд дэмждэг байна. Өнөөдөр гадаад нөхцөл байдал хүнд дайн дажинтай орнуудын иргэдийг ч тэд яс үндсээр нь ялгаварлан гадуурхалгүй тосч авдаг нь тухайн хотын цаашдын хөгжлийн хаалгыг томоор нээж өгч байна гэж харагдлаа. Өөрөөр хэлбэл, цаашдын Да Нанг одоогийн Сингапур лугаа хөгжих зорилтот хөтөлбөртэй байгаа бололтой. Учир нь , олон олон орны иргэдийг аялал жуулчлалын хэлбэрээр оруулж ирж байгаа нь хотын хөгжилд хувь нэмэр ихтэй байгаагаас гадна хотын иргэний орлого аж амьдралд ихээхэн тус нэмэртэй байдаг нь гудамжинд гараад л ойлгогдоно. Жижигхэн газар тамхи зараад зогсоход орлого тасрахгүй, амьдраад л байна. Яагаад гэвэл жуулчдын хөл хэзээ ч тасрахгүй хот юм билээ. Энэ бүхнийг Засгийн газрын зүгээс бодлогын төвшинд дэмжихдээ дараах бүтээн байгуулалтыг хийжээ. Үүнд, Ба На Хиллс буюу Алтан гүүр, дэлхийн хамгийн урт замын нэг болох дүүжин тээвэр, Роллер Каостер- Уулын уруу гулгах хурдны тоглоом, Fantasy park, Хой- Ан эртний тосгон, Марбул уул- Таван элементийг билгэдэх уулс, ЮНЕСКО-гийн өв ( дэнлүүний гудамж, Тан ки байшин), чулуун сийлбэр, торгоны дэлгүүр, River Safari гээд олон сонирхолтой зөвхөн Да Нангад үзэж болох гайхалтай зүйлүүд их байна. Хөгжлийнх нь хамгийн гол сүнс нь тэдний гараар урласан бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд нь дахин давтагдашгүй байдлаараа дэлхийн зах зээлд “ноёрхлоо” тогтоож эхэлсэн нь үнэнхүү бахархал төрүүллээ. Үүрийн таван жингээр сэрж, үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг, хичээдэг ард түмний гарт хөгжил нь байдаг юм байна.

Япон улс.

Осака хот.

Сэтгүүлч В. Сарантуяа

2026. 04. 18 өдөр

672072303_4435961729982634_3023146645582629683_n.jpg672324630_4435961919982615_6992450174457849567_n.jpg673060665_4435961859982621_6484049637615754151_n.jpg674566505_4435961896649284_6959628731789335646_n.jpg674566505_4435961896649284_6959628731789335646_n.jpg672176140_4435961663315974_5012648680773296981_n.jpg
Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 4

  • tserenpuntsag_08·3 өдрийн өмнө

    Coconut zaviin ayalal dээr buren undesnii uzuulbur hiideg gedeg ni bi uchirtai baina, jaahan reklamlaj baigaa yum biish uu gej bodogdoj bna. Viet ardiin undesnii uzeel sanaa ni zorigtoi chin hediig todorkhoi bh ni un, kharuul Mongol bidn iim zorigtoi baidag bileee 😊

  • Enkhjin77·3 өдрийн өмнө

    1858 онд Франц Да Нангийг хамгийн түрүүн эзэлж, Tourane гэж нэрлэж байсан тухай мэдээгүй байлаа. Тэр колонийн үеийн Франц вилла, архитектур нь өнөөдөр жуулчдын гол татах хүч болоод байгаа гэхэд харин ч гайхалтай. Өнгөрсөн эмгэнэлт түүхээ эдийн засгийн боломж болгочихсон байна гэж үзвэл Монголд ч сургамж болмоор зүйл их байна 😔

  • bold2091·3 өдрийн өмнө

    Agent orange-iin khor nuluu odoo ch ulguseer baina gedeg ni uneheer gashuudaltai. Genet ter ued ni ternees ch nomkhon baikhaar Viet ard tumen yaaj dahiad bosoj irsen ni l gaikhaltai.

  • Saraa_mn·3 өдрийн өмнө

    Да Нанг хотын завьчид зүгээр нэг аялуулахгүй, дундаас нь төрийн дуулал дуулаад, үндэсний урлагаа үзүүлдэг гэдэг нь үнэхээр сонирхолтой байна. Монголчуудад ч ийм зүйл байвал нутаг орноо гаднынханд илүү сайн сурталчлах байсан юм биш үү гэж бодогдоод орхив.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

2026.04.20
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

2026.04.20
Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

2026.04.20
Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

2026.04.20