Өнөөдөр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи бүрэн эрхийнхээ хүрээнд парламентын Доод танхимаа тарааж, Ээлжит бус сонгууль явуулахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-ны баасан гаригт японы улс төрийн нөхцөл байдал ширүүн байх нь. Японы Доод танхим тарсан тохиолдолд 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Ээлжит бус сонгууль болох аж.
Олон нийтийн сүлжээгээр Ерөнхий сайдтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байгаа гэнэ. Ерөнхий мэдээллүүдийн агуулга нь Ерөнхий сайдыг ард олны дэмжлэгээр гараагүй, намын дэмжлэгтэй гарсан тиймээс иргэдийн төлөө бус намын үйл ажиллагааг илүүд үзэж байна гэсэн шүүмжлэл давамгайлж байна. Тиймээс энэ удаагийн Японы Ээлжит бус сонгуулийн гол зорилго нь Ерөнхий сайд ажлаа авснаасаа хойш иргэдийн төлөө байсан уу, эрх баригч намынхаа талд байсан уу гэдгээ шалгуулж уг асуудлаа Ээлжит бус сонгуулиар шийдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Санаэ Такаичи 2025 оны 10 дугаар сард албан тушаалаа хүлээн авсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл яаж ажилласан гэдгээ улс төрийн шалгалтаар орж , ард олноороо дүнгээ тавиулах нь ээ.
СОНГУУЛЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Японы хэвлэлд мэдээлснээр, энэ удаагийн Ээлжит сонгуулийг тодорхойлбол удирдлагын шалгалт гэж ойлгож болно. Мөн Ерөнхий сайд Такаичигийн анхны бүх нийтийн сонгууль гэж тооцогдоно. Тэрээр өөрийн хэрэгжүүлэх эдийн засаг, татвар, батлан хамгаалах бодлогод ард түмний итгэлийг баталгаажуулах зорилготой. Улс төрийн тэнцвэрийн хувьд Либерал Ардчилсан нам (ЛАН) одоогоор засгийн эрх барьж байгаа боловч эвслийнхний хүрээнд эмзэг олонх байна. Сөрөг хүчнүүд нэгдэж шинэ төвийг чиглэсэн эвсэл байгуулах оролдлого хийж байгаа нь эрх баригчдад дарамт болж байгаа гэж онцолжээ.
ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ
Энэ сонгуулийн дүнгээс иргэд ийм зүйл хүсч байгаа юм байна. Сүүлийн үед японы хүнсний барааны үнэ огцом нэмэгдсэн нь иргэдийн санааг зовоож байна. Энэ асуудалд Ерөнхий сайд Такаичи доорх бодлогыг баримталж ажиллахыг хичээж буй. Тэрээр татварын хөнгөлөлт, хүнсний хөнгөлөлт, хүнсний хэрэглээний татварыг түр хугацаанд тэглэх санал дэвшүүлсэн юм. Гэхдээ энэ саналыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаад бөгөөд тэдний үзэж байгаагаар энэ байдал улсын санхүүд эрсдэлтэй гэж үзэж байна. Яг одоогийн байдлаар энэ асуудлыг бодит асуудал болгоход ямар асуудал байгааг судалгааны багийнхан судалж эхэлжээ. Эдийн засгийн талаасаа ийм бодлого баримталж байгаа бол батлан хамгаалах салбарт өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй гэж улс төрийн ажиглагчид үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Бүс нутгийн хурцадмал байдал нь ялангуяа Хятадтай холбогдож байна. Хятадын цагаач иргэд японы нутаг дэвсгэр дээр Ерөнхий сайд Такаичийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа юм. Тиймээс үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн савлагаатай асуудлыг цэгцлэх, өөрийг нь ард нийт дэмжиж байна уу гэсэн бодит саналыг харахаар ийнхүү Ээлжит бус сонгуулийн эхлэл өнөөдөр тавигдаж байна. Уг ээлжит бус сонгуульд ойролцоогоор 700 гаруй нэр дэвшигч нэг мандаттай тойрог болон намын жагсаалтаао өрсөлдөнө.
(Жич: Охины дэмжлэгтэйгээр орчуулсныг редакторлаж хүргэв)
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 01. 23 өдөр
Japond khunsnii baraaanii une ogsoom nemegsn bna gedgiig medej baisan, gakhd tatvar teglegdne gsn medee sonsgood jinhene bdiig ni medmeer bna. Khyatadiin tsagaachin irged Japonii nutag devsgert Takaichig esergutsen jagsal khiij bgaa gsniig unshikhad bagnii nukhtsul baidal khelkhed khurd oilgomjtoi bgaa yum bna shd.
Такаичи 2025 оны аравдугаар сард албан тушаалаа авчихаад гурван сар болоод л парламентаа тарааж сонгууль зарлачихлаа гэхээр маш богино хугацаанд эрх мэдлээ баталгаажуулах гэж яарч буй нь илт харагдаж байна. Гэхдээ хүнсний хэрэглээний татварыг тэглэнэ гэсэн санал нь иргэддээ ойртох гэсэн зөв алхам болов уу, үр дүн нь хэзээ харагдах нь тодорхойгүй ч тэр. 🤔
700 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэхээр яг хэн нь ард түмнийхээ ашиг сонирхлыг үнэхээр хамгаалах вэ гэдэг нь том асуулт хэвээр үлдэж байна. Либерал Ардчилсан нам эвслийнхний дотор эмзэг олонхтой байгаа гэснийг нь харвал сонгуулийн дүн хэн ч таашгүй шүү. 😔
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.