Мягмар, 2026 оны 4-р сарын 21
Цаг агаар5°C
Валютын ханш3,575₮

МОНГОЛ ИНФЛЮНСЕР- 3

МОНГОЛ ИНФЛЮНСЕР- 3

Дэлхийн дуурийн домог, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшингийн зургийг хараад сууж байна. Өвөг дээдэс бидэнд хэзээ ч юм цаг хугацааг нь мэдэхгүй “ Хэний мориор дөхсөнөө хэзээ ч битгий март” гэдэг сургаалийг сануулж үлдээсэн нь бий. Яг л тэр үгэнд тааруулсан сайхан агшин юм. Дэлхийн дуурийн урлагт авьяастай шавиа хөтөлж, сонгодог урлагийн салбарын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь тоочвол олон бахархам амжилт, бүтээлийн нэрсийн жагсаалт энэ эрхэм багшийн алдар нэртэй холбогдох байх. Түүний шавь болох Э. Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд болох “ Кармен”, Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “ Тоска”, “Айда”, “ Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглосон юм. Ингэснээрээ тэрээр Монголын дуурийн урлагийг дэлхийн тайзан дээр таниулж, сурталчилж чадсан сонгодог урлагийн салбарт түүх болж үлдэх нь гарцаагүй. Ийм гайхалтай шавийг Монгол Улсын гавьяат багш Ц. Ерөө гуай бэлтгэж түүний амжилтын үндэс суурийг тавьсан гавьяагаараа илүү үнэлэгдэх буй заа. Багшийнх нь нэр яасан ч сайхан юм. Ерөө багштайгаа ерөөлөөр учирчээ.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН

Дэлхийн сонгодог урлагийн түүхийг монгол баритон бичилцэж явна. Түүний энэ гайхалтай амжилтыг Ерөнхий сайд Г. Занданшатар өндрөөр үнэлж 2026 оны нэрэмжит шагналаа гардуулсан нь нийгмийн захиалгыг мэдэрсэн үйл явдал гэж харлаа. Учир нь , өнөөдрийн нөхцөл байдалд Монгол хүний үнэлэмж, чадвар, оюуны спорт, тэдний хийсэн гавьяа шагналыг төр урамшуулж шагнах ёстой. Ингэснээр хойч залуу үеийнхэн дэлхийд нэрээ гаргаж, монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг харуулсан оюуны нүүдэл юм. Энэ нүүдэл дэлхийн олон орнуудад түгж тарах нь нүүдэлчин бидний хувьд Монгол Улсаа дэлхийд таниулж, үүгээрээ бахархаж омогших ховор боломж билээ. Тиймээс өнөөдөр манай Ардын жүжигчинг дэлхийн сонгодог урлагийн тайз нэр төртэйгээр хүлээж авч байна. Энэ бол бидний бахархал. Тодруулж хэлбэл, 2025 оны “Rome Opera Star Award” -ын “ BEST BARITONE” шагнал хүртсэн, дуурийн шилдэг дуучин Э. Амартүвшин нь Монголын дуурийн урлагийн шанг дэлхийн тайзан дээр татаж салхийг нь хагалж чадсанаараа анхны дуурийн дуучин болох нь.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Дуурийн Оскар”-ыг Монголдоо авчирч чадсан хүчирхэг дуучны бүтээсэн энэ эрхэм алдар нэр хүнд зүгээр олдоогүй олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа, ухаан, тэвчээр хосолж оршиж хойч үеийнхээ залууст жинхэнэ сонгодог үлгэр дууриалал боллоо.

Сонгодог урлагт сонгодогууд л оршдог юм байна. Бахархаж байна, эрхэм хөмүнээр.

Япон улс.

Осака хот.

Сэтгүүлч В. Сарантуяа

2026. 02. 0.7 өдөр

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 3

  • munkh_od02·3 өдрийн өмнө

    Rome Opera Star Award deer "Best Baritone" bolood Zanданшатарын nereмjit shagnalыг avsaan gэж bаichikhnaa, ene shagnalыг ямар шалгуураар өгдөг юм бол? Нийтлэлд тэр талаар огт дурдаагүй нь арай дутуу санагдлаа.

  • Zolaa_77·3 өдрийн өмнө

    Ерөө багш гэдэг нэр нь ч яасан тохиромжтой юм, ерөөлтэй шавьтайгаа учирчээ гэж бодохоор инээд хүрэхийн сацуу зүрх дүүрэм санагдана. Амартүвшин гуай Кармен, Риголетто, Аида гэх мэт дэлхийн хамгийн алдартай дуурийн гол дүрд тоглосон монгол хүн гэхэд бахархал давхцдаг.

  • Saraa_govi·3 өдрийн өмнө

    Японд сууж байгаа хүн байхаар Осака хотод энэ мэдээг уншихаар онцгой л мэдрэмж төрж байна 😊 Амартүвшин гуайн тоглолтыг биечлэн үзэх боломж гарвал заавал явмаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

2026.04.20
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

2026.04.20
Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

2026.04.20
Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

2026.04.20
МОНГОЛ ИНФЛЮНСЕР- 3 | Өглөөний шуудан