Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдсан Либерал ардчилсан нам Доод танхимийн ээлжит бус сонгуульд 316/ 465 суудал авч хоёр гурван хэсгийн ( supermajority) олонхи болж ялалт байгуулсан билээ. Тэрбээр олон нийтийн дэмжлэг их авсан хэдий ч энэ долоо хоногийн японы олон нийтийн сошиалын шуугианы эзэн болоод байгаа аж. Такаичи Санаэ намын гишүүддээ тус бүр 30 мянган иенийн (монгол мөнгөөр 700 мянган төгрөг)өртөг бүхий бараа сонгох эрхтэй каталог бэлэглэсэн нь ийнхүү олон нийтийн “эрүү шүүлтэд “ ороод буй. Японы иргэд энэ мөнгө хаанаас гарсан, татвар төлөгчдийн мөнгийг намынхандаа давуу эрх олгож өгсөн, бэлэг нэрээр намынхандаа авлига өгсөн хэмээн үзэж байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Ард олны татварын мөнгө хаашаа юунд зарцуулдаг гэдгийг японы олон нийт байнга хараа хяналтдаа байлгадаг, хэрвээ буруу зүйлд албан тушаалаа ашиглаж авлига өгөхийг оролдвол хатуу тэмцдэг байна. Тиймээс улс төрчдийн хувьд бусдад бэлэг өгөх нь ч хориотой учраас Ерөнхий сайдаа шалгуулах, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн багийг ч байгуулаад амжжээ. Уг нь түүнийг олон нийт маш их дэмжиж байсан төдийгүй түүний санаачилсан хоолны бүтээгдэхүүний борлуулалтын татварыг хоёр жилд зориулж тэглэх, томоохон өртөгтэй санхүүжилт бага зэрэг илүү зардлын бодлогыг дэмжих бодлого нь нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байв. Мөн Хятадын бүс нутгийн нөлөөлөл, Тайваньтай холбоотой аюулгүй байдал зэрэг асуудалд илүү хатуу байр суурь илэрхийлж байгаа нь иргэдэд таалагдаж байгаа гэж судлаачид дүгнэж байна. Харин одоо үүсээд байгаа асуудалд Такаичи Санаэ хариулахдаа, “ Энэ бэлгийн төсөв намын санхүүжүүлтээс гарсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс гараагүй” гэсэн тайлбарыг хэлж байна. Гэсэн ч японы иргэд энэ үгэнд нь итгэхгүй, бэлгийн төсвийг нээлттэй тайлагна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 02. 28 өдөр
Намын санхүүжилтээс гарсан гэж тайлбарлалаа, гэхдээ намын санхүүжилт хаанаас ирдэг вэ? Яахав татвараас биш ч гэлээ, улс төрийн нам мөнгөө хаанаас олдог юм бэ гэдгийг ч нэн тэргүүнд тайлагнах хэрэгтэй биз. Монголд бол ийм асуулт асуувал 'намын дотоод хэрэг' гэж хаалтт хаачих юм.
Япончуудыг харахад улс төрчид хэчнээн алдартай байсан ч ард түмэн нь нүдийг нь нээлттэй барьдаг нь үлгэр дуурайлал. 30 мянган иений каталогоос болж Ерөнхий сайдаа шалгах сэтгүүлчдийн баг байгуулна гэдэг… манай улсад зуун дахин их мөнгө зүйлд хэн нэгнийг шалгасан уу гэж бодоод л өнгөрчихнө 🤔
Yaponii irged ulsiin alban tushtanaa beleg ugch bolkhgui gej khukhuuldug uls, terniig ni uridchan sergeilsen khuulitai bdag. Manaikh chin yaj bdag ni medej baina bizdee, gej bodikhod khuniig sanaasan.
Такаичи Санаэ тийм ч олон нийтийн дэмжлэгтэй байхдаа яагаад ийм алхам хийв гэж бодоход гайхалтай. Хоолны татварыг хоёр жил тэглэх гэх мэт сайн бодлого явуулж байсан хүн ийм жижиг асуудалд алдаа гаргасан нь харамсалтай 😔
Tus bur 700 myanган tugrug unetei katalog beglesen gej baina, ene chin tseever avliga bish yuu. Yaponii irged zov l shiduurgejij baina, tulburiin todorkhoi tailagnalyg shaard daa.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.