
Өнөөдөр БНМАУ-аа зарлан тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан Түүхт өдөр.
Энэ өдрөөр Монголын үе үеийн эх орончдоороо бахархаж, дурсах ёстой болов уу. Бүх цаг үед эх орон, газар шороо, тусгаар тогтнолын төлөө оюун санаагаа чилээж, үе мөнхөд хүндэтгэх хайрлах ёстой үнэ цэнтэй алтан сургаалийг нь санаж байх учиртай юм.
Тэд дайны талбарт буу бариагүй ч , Монголын ард түмний оюун санаанд эх орончдын дүрийг мөнхлөн үлдээсэн юм. Цаг үедээ бүтээсэн, туурвиж үлдээсэн яруу найрагт нь , үзэл санаанд нь, оюун бодол нь эх орны төлөөх "тулаан" оршиж байсан билээ. Тиймээс энэ эрхмүүд өнөөдөр бидний дунд сэрүүн тунгалаг оршсоор буй нь үнэн.
Цаг хугацаанд улам төгөлдөржин үлдээсэн тэдний яруу найргийн охь өнөөдөр хэчнээн их үнэ цэн дагуулж байгааг таашгүй. Бахархах эх орон, буух газар шороо, эргэж орших эх нутаг гээд тоочвол баршгүй сайхан бүтээлүүдийн эзэд бол миний хайртай багш Очирбатын Дашбалбар, ангийн минь хөвгүүн Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань юм.
Ийм сайхан эрхэмсэг оршдог эрчүүдтэй нэгэн цаг дор амьдарч, дэргэд нь байж, халуун дотно сайхан яриаг нь сонсч, яруу найргийн тунгалаг сайхныг мэдэрч явсандаа өнөөдөр би бахархаж сууна.
Тэдний маань хийсэн бүтээл бүхэн өнөөдрийн цаг үед итгэл авчирч, сэтгэл хөглөдөг учраас тэд ОЮУН САНААНЫ ЭХ ОРОНЧИД юм.
Та бүхний оюун санаанд бүтээгдсэн уран бүтээл яруу найргийн охь болсон дээжүүд улам оргилсоор, оршсоор байгаа шүү.
Сэтгүүлч В.Сарантуяа
Осака хот.
2023.09.26
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Оюун санааны эх оронч гэсэн нэрлэлт таалагдлаа, буу бариагүй ч бүтээлээрээ тулалдсан хүмүүсийг ийнхүү нэрлэх нь зөв. Гэхдээ ийм шүлэгчдийн тухай сургуулийн хичээлд хангалттай заадаг уу, залуучууд мэдэж байгаа юм бол? 🤔
Khoodoogiin Erdenebaatr gej khen be? Dashbalbariig medekh bolovch ene khun nadad medegdekhhgui baina, ili bi khangalttai unshij sudlaaggui baisan yum uu, ali ch yarilaa uchirtai baina.
Undsen khuuliaa batalgaajuulsan tuurkhit udriig duusaj baikhad ene meteen niitleliig unshakh ni uramt saikhan baina. Gants bukhel erekhmektei khunuud orchin ued Mongoliig khajuunaas harj baigaa ni manai ulsad neriig nь aldarshuulj baina daa.
Сэтгүүлч Сарантуяа нийтлэлдээ Дашбалбарыг 'миний хайртай багш' гэж дурдсан нь сонирхолтой — тэгвэл Эрдэнэбаатар нь 'ангийн хөвгүүн' байсан юм байна. Хоёулаа яруу найргаараа эх орончдын дүрийг үлдээсэн, харин тэд зэвсэг бариагүй ч бүтээлээрээ тэмцсэн гэсэн санаа нь үнэхээр гүн утгатай байна. 😔
Дашбалбарын шүлгийг унших бүрдээ нүд чийгшдэг. 'Бахархах эх орон' гэсэн бүтээл нь хэчнээн жил өнгөрсөн ч сэтгэлд хүрсэн хэвээр. Осакаас бичсэн нийтлэл байгаа нь гадаадад ч монголоо санаж, дурсаж байгаа хүн байна гэдгийг харуулж байна.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.