Мягмар, 2026 оны 4-р сарын 21
Цаг агаар5°C
Валютын ханш3,575₮

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД “- АНХНЫ НҮҮДЭЛ

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД “- АНХНЫ НҮҮДЭЛ

Сонины суурьтай сэтгүүлчид өөр л дөө. Бичгийн чадвар өндөр мэдрэмжтэй байдаг. Угаасаа сонин өөрөө архив болдог учраас сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах эрхгүй. Энгийнээр бол сэтгүүлчийн бичсэн материал бүхэн цаасан дээр хараар бичигдээд он сараараа архивт үлддэг юм. Тийм учраас сонины сэтгүүлчдийн материал олон эх сурвалжаас бий болдог. Яг ийм мэргэжлийн зарчмын дагуу ажиллаж байгаа “ Эргэлт” сайтын хамт олонд халуун баяр хүргэж, бас мэргэжлийн амбиц хөдөлгөлөө. Тус сайтын Ерөнхий эрхлэгч Э. Хүрэлбаатарын хэлсэн үг нь “ мэргэжлийнхэн ийм л байдаг” гэсэн бодлыг шууд төрүүлж байна. Тэрээр европын зургаан улсад нээлтээ хийсэн, 32 хөрөг нийтлэлээр бүтсэн “ Сүүлчийн нүүдэлчид” номынхоо нээлтийг өчигдөр эх орондоо хийжээ. Э.Хүрэлбаатар хэлэхдээ, “ Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлнө гэж яриад байдаг боловч улстөрчдөөс цалингаа аваад явахаар хараат бус сэтгүүл зүй хөгжихгүй байна. Энэ өнөөдөр нууц биш болсон. Тиймээс Монголын сэтгүүл зүй дэлхийн хэвлэлтэй зэрэгцэж оршихын тулд монгол сэтгүүлчид англи хэл дээр уран бүтээлээ туурвиж, үүнийгээ дэлхийн зах зээл дээр өндөр үнээр хүргэж, үүгээрээ өөрсдийнхөө эдийн засгийг шийдэх цаг нь болсон” гэв.

Өнөөдөр тус сайтын уран бүтээлч , сэтгүүлчдийн бүтээсэн “Сүүлчийн нүүдэлчид“ ном Швейцарь, Австри, Унгар, Франц, Чех, Итали зэрэг европын орнуудын зах зээл дээр гарчээ. Энэ бол Монголын медиа салбарт шинэ өнгө төрх, шинэ дэвшил гэж харж байна. Номын нэрийг яагаад “Сүүлчийн нүүдэлчид “ гэж нэрлэсэн бэ гэж уншигч судлаачид их сонирхож асуужээ. Тэд энэ тухайгаа тайлбарлахдаа, “ бид Монголынхоо нүүдэлчин өв соёл, зан заншил, бахархам түүхийг сурталчлан таниулах үлдээх үүрэгтэй. Тиймээс уг номдоо сэтгүүлч Э. Хүрэлбаатарын “ Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон” , Ерөнхий редактор Б. Энхмартын “ Цас амьдралын цасан дундуур”, сэтгүүлч Д. Чанцалдуламын “ Давс үүрсэн 40 жил” зэрэг хөрөг нийтлэлүүд яах аргагүй гадаад уншигчдын анхаарлыг татаад байгаа аж. Харин сэтгүүлч миний хувьд энэхүү ном “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД ” нэртэй ч сэтгүүл зүйн салбарын хувьд дэлхийн хэвлэл мэдээллийн талбарт өөрсдийгөө хайсан, одоо байгаа өв соёл уламжлалыг үндсэн эх сурвалжаасаа авсан, сэтгүүлчийн явсан хөдөлмөр шингэсэн хөрөг, нийтлэлүүд нь мэргэжлийн сэтгүүлчдийн амбицыг харуулсан “АНХНЫ НҮҮДЭЛ “ гэж харлаа. Удахгүй ном гар дээр ирэхээр сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг японд амьдарч байгаа иргэдтэйгээ хуваалцана аа.

Номын цагаан буян оршиг ээ.

Япон улс.

Осака хот.

2026. 01. 30

Сэтгүүлч В. Сарантуяа

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 6

  • Saraa_gal·3 өдрийн өмнө

    32 khureg niitleliig tsugluulj, Evropiin 6 ulsd neelee khijkheed ene bugdiig l Mongol setguulchid khiichkhev geed bodookhod bakhархам. Tsugsaa nuduuree l kharagddag "mongolchuu dotor dotor" gesen setgelgeegeesee garch khurelee baina shu.

  • Enkhjin2019·3 өдрийн өмнө

    "Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон" гэсэн нийтлэлийн нэр нь ер бусын сонирхолтой сонсдож байна. Энэ нийтлэлдээ юу гэж утга оруулсан юм бол, нутаг дэвсгэрийн тухай биш байх нь тодорхой, гэхдээ яг ямар өнцгөөс бичсэнийг уншихад л мэдэгдэнэ байх. 😊

  • bold_mn01·3 өдрийн өмнө

    Япон дахь Сарантуяа сэтгүүлч Осакаас нийтлэл бичсэн нь ч сонирхолтой байна, номоо Японд байгаа иргэдтэйгээ хуваалцана гэж байна. Монгол сэтгүүлчид гадаадаас ажиллаад эх орноо сурталчилж байгаа нь л "Сүүлчийн нүүдэлчид" нэртэй номтой маш тохирч байна шүү.

  • Zolaa_77·3 өдрийн өмнө

    Davs uursen 40 jil gedeg niitleliig unshihaad uneheer setgeleer ongoishonjoo. 40 jil davs uursen khunii tuukh yu gedeg khund amidral baina daa. Evropiin zakh zeeld garch baigaa ni bol Mongoliin media salbaryn khuvid yostoi tom alkhalt.

  • Temuka88·3 өдрийн өмнө

    Ulstorchduus tsalingaa avchkhad kharaatgui setgul zuig khugjuulne geed yaridag ni bol ene urgeljee l asuudal baisan. Khurelbatariin khelsen ug shulkhaan zov bsan.

  • narmaa_02·3 өдрийн өмнө

    Швейцарь, Австри, Унгар, Франц, Чех, Итали гэхэд л 6 улсад нээлтээ хийчихсэн байна. Монгол сэтгүүлч гадаадад ийм хүртэл очдог болсон юм байна гэж бодоход их баярлам сэтгэл төрлөө. Харин англи хэл дээр туурвиж, дэлхийн зах зээлд гаргана гэсэн Хүрэлбаатарын санаа бодол маань ч хэрэгжих боломжтой юм уу, сэтгүүлчид нь хэр олноороо англиар бичдэг бол? 🤔

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

2026.04.20
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

2026.04.20
Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

2026.04.20
Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

2026.04.20