Мягмар, 2026 оны 4-р сарын 21
Цаг агаар3°C
Валютын ханш3,575₮

ЖАГСМААР БАЙНА, ГЭТЭЛ...

ЖАГСМААР БАЙНА, ГЭТЭЛ...

Заа, би бусад том улстөрчид, бодлого тодорхойлогч биш ч гэсэн харыг хараар нь, цагааныг нь цагаанаар ялгах сан л гэж боддог. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэхдээ бодож бичдэг. Ингэж бичихдээ хэн нэгнийг ялангуяа нэр зааж хэнийг ч буруутгахыг хүсдэггүй. Учир нь бүх зүйл учир шалтгаантай, утсан хэлхээтэй явдаг учраас.
Нутагтаа болж байгаа жагсаалыг нүд салгалгүй ажиглаж байна. Өнөөдөр жагсвал бүтэн долоо хоногийн турш Монголчууд маань нийтээрээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ИЛРҮҮЛЭХИЙГ хүсч, нэрийг нь зарлахыг шаардав. Энэ өдрүүдэд ямар үр дүнд хүрэв. Ямар ч нэрс албан ёсоор гарсангүй, хэдэн жагсагчид өвлийн хүйтэнд зогсч аргаа бараад тусыг эс олов.
Одоо жагсаал миний ,чинийх гэж булаацалдав. Бид бултаараа хулгайчдын эсрэг боссон гэж бодсон. Гэтэл юун чиний, минийх болчихов. Маш энгийнээр ойлговол хулгайчдаа гарга, хамтдаа булаалгасан боломжоо буцаад авья л гэж ойлгосон. Энэ миний ойлголт.
Нэг зүйлийг зориуд хэлэхэд гадаадад амьдарч байгаа Монголчуудын ихэнх нь эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ нийлүүлж, тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Осака дахь Монголчуудын группт гэхэд энд амьдарч байгаа хэд хэдэн иргэн нутгийнхаа төлөө цахим тэмцэл хийе гэсэн уриалга гаргаж байгаа шүү. Та нартайгаа хамтдаа тэмцэхэд бэлэн гэж байна. Гэтэл яг тэмцээд нэг баг болоод явах гэхээр жагсаалын зорилго нь өөрчлөгдөөд байгаа юм уу, зориудаар энгийн иргэдийн сэтгэл зүйгээр тоглоод байгаа юм уу.
Зүгээр нэг зүйл дээрээ хатуу зогсч, халирахгүй байж, ирээдүй хойч үеийнхээ төлөө нэгэн цул болохгүй бол хөөсөрсөн сэтгэл зүй, хөгийн хувийн хичээгч нарын хоногийн хоол болоод дуусах вий гэж санаа зовниж сууна.
(Жич: энэ зургийг Uugansukh Byamba авторын зөвшөөрөлтэйгөөр дахин нийтлэв.)
ЯПОН УЛС.
ОСАКА ХОТ.
2022.12.11

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 6

  • Tsolmonoo_33·3 өдрийн өмнө

    Гадаадад байгаа Монголчууд эх орныхоо төлөө идэвхтэй байгаа нь л надад найдвар өгдөг юм. Гэхдээ нэгдсэн зорилгогүй бол энэ бүх эрч хүч дэмий үрэгдэнэ гэдгийг уншигчдад ойлгуулж чадсан нийтлэл байна.

  • uugii77·3 өдрийн өмнө

    Nariin bodson niitlel. Khuvchin khulsniig neriig ni zarlakhyg shaardsaan ch alban yosnii khariult garsangui, ene bukhendee khunii setseg zuieer toglooj baigaa shig sanagdaj baina daa. 🤔

  • Enkh_Mandakh01·3 өдрийн өмнө

    "Хөгийн хувийн хичээгч нарын хоногийн хоол болоод дуусна" гэсэн хэсгийг уншаад бодлого руу орлоо. Яг үнэн, хүмүүсийн уур хилэнг ашиглан өөрсдийн нэрийг нийтэд таниулж байгаа хэн нэгэн байгаа бол тэдний хоол болчихгүйн тулд жагсагчид нэг зорилгоо алдахгүй байх хэрэгтэй.

  • Saraa_1994·3 өдрийн өмнө

    Осака дахь монголчуудынх нь уриалгыг уншаад зүрх эмтэрлээ, эх орноосоо алс байж ч тэмцэхэд бэлэн гэж байна. Гэтэл тэмцэх зорилго нь тодорхойгүй болчихоод байгаа юм бол чухам хаашаа тэмцэх гэж.

  • bold_88·3 өдрийн өмнө

    Yamar zov bichsen yum baina. Jagsagchdiin zorilgo negdsen baival neriig ni gargakhguu l baina, khulsaa tataj baikhan nigen tsul bolokh yostoi baisan. Gants neg khuviingaa hesgiig bodoogood shuud shig tataj baikhaar ene bukhendee tsaanaas ni khen toglooj baina gej bodogdoj baina.

  • Nominchimeg_02·3 өдрийн өмнө

    Жагсаал эхэлснээс хойш долоо хоног өнгөрч, нэр ч гарсангүй, хариуцлага ч тооцсонгүй. Харин одоо "чиний жагсаал, минийх" гэж булаацалдаж байна гэхээр энгийн иргэдийг дахиад л хуурсан болж таарахгүй юу. 😔

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

Японы хойд эргийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулын дохио өгчээ

2026.04.20
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулсны дараа газрын тосны үнэ өсөж, зах зээл уналтад орлоо

2026.04.20
Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

Малайзад гарсан гал түймрийн улмаас 9000 гаруй хүн орон гэргүй болжээ

2026.04.20
Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

2026.04.20